Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Би ээждээ дахиад л уйлаад хэлэх үү?
Нийтлэлийг тань уншаад захидал бичихээр шийдлээ. Ээж маань ажлынхаа газрын хүнтэй нууцаар уулзаад байх юм. Өмнө нь би мэдээд битгий уулз нөхөр хүүхдүүд чинь байхад яагаад өөр хүнтэй уулзаад байгаа юм гэсэн чинь дахиж тэгэхгүй гэж ээж надад амласан. Тэгсэн ч саяхнаас дахиад харьцаад байгааг нь мэдсэн би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ээж, аав чинь, чи бүгд л тусдаа бодгаль хүмүүс
Сайн байна уу. Зориг гаргаж захиа илгээсэнд баярлалаа. Эцэг эхийн харилцаа өөрчлөгдөж байгааг мэдэх нь хүүхдүүдэд их том цохилт болдог. Өөрсдийгөө буруутгаж эхэлдэг. Ямар нэг аргаар ээж аавыгаа эвлэрүүлэх гэсэн оролдлого нь бүтэхгүй болохоор эцэг эхдээ, өөртөө, цаашлаад гэр бүлийн харилцаанд итгэх итгэл нь алдрахад хүрдэг. Та битгий ингэ л дээ гэж гуйсан ч ихэнх тохиолдолд ээж аав нар больдоггүй. Ингээд би ээж аавынхаа хувьд ямар ч үнэ цэнэгүй хүн юм байна гэж бодож эхэлдэг. Энэ байдлыг өөртөө битгий бий болгоорой. Яагаад гэвэл энэ чиний буруу биш, бас чи нөлөөлөхөд хэцүү асуудал.
Эцсийн дүнд чиний ээж, аав, чи бүгд л тусдаа бодгаль хүмүүс шүү дээ. Хүн бүрийн амьдралд янз бүрийн үйл явдал тохиолдоно. Хүн түүнд өөрийн оюун бодол, мэдрэмжээр хариу үзүүлнэ. Үүнийг хорьж, зөвтгөж, эсвэл буруутгаж болохгүй.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Сэтгэл судлаач
Б.Алтанцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх