Дүүргийн ОЛИМПИАДУУДЫН ШИНЭЧЛЭГДСЭН хуваарь


С.Ариунзул | YOLO.MN
2018-02-08

Дүүргийн олимпиадуудын хуваарьт багахан өөрчлөлт орлоо.

Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/12526 тоот албан бичгээр сурагчдын улирлын амралтын үргэлжлэх хугацаанд сурагчдыг хамарсан зохион байгуулалттай ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулахгүй байх талаар мэдэгдэл ирүүлсэний улмаас дүүргийн олимпиадууд тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байсан бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 30-нд дүүргийн олимпиад зохион байгуулагдах хуваарийг дахин өөрчлөн гаргалаа.

Нийслэлийн олимпиадад оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, сургалтын чанарыг сайжруулах, сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулагдаж байна.

Хамрах хүрээ: Сургуулийн олимпиадаас шалгарсан багш, 7-12 р ангийн сурагчид

  • Олимпиадын төрлөөс хамаарч сурагч анги алгасан орж болно.

Олимпиадын комисс:

  • Дүүргийн олимпиадыг зохион байгуулж буй сургууль нь дүүргийн мэргэжлийн багш нараас бүрдсэн комисс байгуулна.
  • Комисс нь сурагчдын материаллыг засна.
  • Маргаантай асуудал гарвал газар дээр нь шийдвэрлэх эрхтэй.

Олимпиадын дүн:

  • Олимпиадын дүүргийн комисс нь ангиллал бүрээр дүнг гарган мэдээлнэ.
  • Нийслэлийн боловсролын газар олимпиадын тайлан болон оролцогчдын оноогоор эрэмбэлсэн байдал зэргийг файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Олимпиадын шагнал:

  • Ангилал тус бүрт хяналтын тоонд багтсан сурагчдад нийслэлийн олимпиадад оролцох эрх бүхий батламж олгоно.
  • Ивээн тэтгэгч болон хандивлагч байгаа бол шагнал олгож болно.
  • Олимпиадын дүүргийн комисс нь ангиллал бүрээр дүнг гарган мэдээллэнэ.
  • Нийслэлийн боловсролын газар олимпиадын тайлан болон оролцогчдын оноогоор эрэмбэлсэн байдал зэргийг файл хэлбэрээр хүлээлгэн өгнө.

Дүүргийн олимпиадын зохион байгуулагдах хуваарь

Мэргэжил Хугацаа БГД БЗД НД БХД ЧД СБД СХД ХУД
1 Физик 2018.02.10 113 97 Голомт ЦС Боловсрол ЦС 17 11 42 15
2 Монгол хэл 2018.02.10 ЭУЦС (54) 21 119 Гүн галуутай ЦС 23 16 67 52
3 Математик 2018.02.11 28 84 119 Боловсрол ЦС Олонлог 1 ИЦ 2-р ахлах (81) 41
4 Түүх нийгэм 2018.02.11 ОУЦС 102 119 Боловсрол ЦС 57 4 65 115
5 Технологи 2018.02.24 ЭӨЦС Глобал Голомт ЦС Боловсрол ЦС 5 3 62 34
6 Биологи 2018.02.24 38 48 Эрдмийн оргил ЦС 125 50 45 122 Буянт ухаа ЦС
7 Англи хэл 2018.02.24 73 14 Голомт ЦС 125 24 6 105 75
8 Газарзүй 2018.02.25 13 53 Эрдмийн оргил ЦС Гүн галуутай ЦС 72 35 76 114
9 Мэдээллийн технологи 2018.02.25 51 Баянзүрх ЦС Эрдмийн оргил ЦС 125 61 1 12 18
10 Хими 2018.02.25 20 33 Эрдмийн оргил ЦС 125 39 2 ИЦ 1-р дунд (36) 118

Олимпиадын шагнал:

  • Ангилал тус бүрт хяналтын тоонд багтсан сурагчдад нийслэлийн олимпиадад оролцох эрх бүхий батламж олгоно.
  • Ивээн тэтгэгч болон хандивлагч байгаа бол шагнал олгож болно.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

#Olympiad #Schedule #Change