Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АCУУДАЛ: Тэр надад зөвшөөрөхгүй бол яах ёстой вэ?
Сайн байцгаана уу?
Зуны амралтын үеэр би нэг охинд үнэхээр сайн гэдгээ ойлгосон. Түрүү жил манай ангид шилжиж ирсэн болохоор би түүний талаар нэг их зүйл мэдэхгүй. Тэгээд тэрнийг найз залуутай болсон болов уу? гэж айх боллоо. Хэрэв тэр найз залуутай болсон бол яах ёстой вэ? Найз залуугүй хэвээрээ байвал яаж сэтгэлээ илчлэх вэ? Тэр зөвшөөрөхгүй бол яах ёстой вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Бусдын өмнөөс таамаглаж бодох нь хамгийн буруу
Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.
1. Бусдын өмнөөс таамаглаж бодох нь хамгийн буруу. Энэ нь таны айдсыг улам бүр ихэсгэж байгаа нь бичсэн зүйлээс тань тодорхой байна.
2. Юун түрүүнд тухайн охины талаарх бодит мэдээлэлтэй болох нь чухал. Бодит мэдээлэл гэдэг нь тухайн хүний талаарх бүхий л зүйл багтана.
Сайн найз, дуртай хичээл, сонирхдог спорт гэх мэт үүнд бас дургүй зүйлийг ч мэдэх хэрэгтэй. Мөн таны хамгийн ихээр мэдэхийг хүсч байгаа зүйл бол тэр охин өөр хөвгүүнтэй үерхдэг эсэх, эрэгтэй хүүхдийн ямар зан чанар таалагддаг гэх мэт зүйлсийн талаарх мэдээллийг олж авах. Дашрамд хэлэхэд та энэ олон мэдээллийг өөр хүнээс олж мэдэх гэхээсээ илүү тухайн охинтой энгийн харилцаанаас эхлэн нөхөрлөж мэдэж авах нь илүү дээр байх болно. Танд амжилт хүсье.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх