Хумсанд тань гэгээ оруулах ХАВРЫН трэнд будалтууд


Өвлийн уур амьсгалыг мэдрүүлэхүйц хумсны будалтаас татгалзаж, илүү гэгээлэг будалтыг сонгох цаг иржээ. Гэхдээ чухам ямар өнгөөр хэрхэн гэгээ оруулахаа шийдэж чадахгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай.

1. ҮДЭШЛЭГИЙН ХУМС

Цайвар ягаан өнгийн будалтан дээр ядам хуруугаа оч үсэргэх мэт гялалзуулж, чигчий хуруугаа хар хөх өнгөөр тодотгосон нь хээнцэр бөгөөд баярын уур амьсгалыг оруулна. Харин долгионтой бөгөөд гялалзсан будалт хумсанд чинь ягаан туяаг нэмж энгийн бөгөөд цэмцгэр харагдуулна.

2. ТАХИР ШУГАМ БА ФРЕНЧ ПАСТЕЛ

Өвлийн цагаан өнгөн дээр тахир зураас татах нь хээнцэр бөгөөд минимал хэв шинжийг агуулна. Хумс будалтын хамгийн сонгодог загвар бол френч будалт. Гэхдээ энэ удаад цагаан өнгийн оронд цайвар ногоон өнгийг сонгоорой.

3. ИНТООР

Хумсны үзүүр болгоноо өөр өөр өнгө, загвараар будах нь чамгүй зоримог шийдэл.

4. ЯГААН ДОЛГИОН

Нэг өнгөөр дагнасан будалт нь аль нэг загварт баригдаагүй даруухан сонголт болж болох юм. Гэхдээ энэ удаад хумсаа арай бүтээлчээр будаж яагаад болохгүй гэж? Зурагт үзүүлсэн шиг долгионтой будалтыг туршаад үзээрэй. Цэнхэр өнгөөр эргүүлэг хийж өөр өөр өнгийн сүүдрүүд нэмж өгөөрэй.

5. АБСТРАКТ

Өөрийн дуртай өнгөөр абстракт будалт хийж чөлөөт хэв маягаа урлаарай. Жүржийг санагдуулам улбар шар судлууд хумсыг тань харсан хүн бүрд таатай, дулаан мэдрэмжийг төрүүлнэ.

6. НОГООН ХЭЭ БА ГАНТИГ БУДАЛТ

Цайвар ногоон суурь будалт дээр маргад эрдэнийн ногоон өнгөөр сараачих мэт зурах нь дулаан орсныг аргагүй санагдуулна. Харин хоёр дахь зурган дээрх будалтыг хийхэд хэцүү санагдаж болох ч бодож байгаагаас чинь ч амархан гэдэгт итгээрэй.

Энэхүү будалтыг хялбараар хийх зааврыг ЭНД дарж үзээрэй.

Эх сурвалж: Good Housekeeping

#Гоо сайхан #Хумс #Трэнд #Хавар