МУИС: Токиогийн гадаад хэлний их сургууль оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2021-02-12

МУИС болон Япон Улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу 2021 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлаж байна.

ХӨТӨЛБӨРИЙН ШААРДЛАГА: 

- МУИС-ийн бакалавр болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
- Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1-N2
- Голч оноо 3,0 ба түүнээс дээш

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ /БҮХ МАТЕРИАЛ АНГЛИ ХЭЛ ДЭЭР БАЙНА/:

1. Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
2. Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
3. Суралцах төлөвлөгөө
4. Certificate of health
5. Certificate of eligibility
6. JASSO тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгыг тодорхойлсон эсээ 200 үгтэй /Токиогийн гадаад хэлний ИС JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/
7. Пасспортын хуулбар
8. Санхүүгийн баталгаа. 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
9. 3*4 хэмжээтэй 3 хувь цээж зураг эх хувиар, 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг file-аар JPG өргөтгөлтэй

Бүрдүүлсэн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ. Бичиг баримтын эх хувийг цаг тохирон авна.

СУРАЛЦАХ ХУГАЦАА:

1-2 семестр /өөрийн хүсэлтээр/.

ТЭТГЭЛЭГ: 

Шалгарсан тохиолдолд JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой. 

Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна. /Дотуур байрны төлбөр нэг сарын 60'000-70'000 йен байна. 

ХҮСЭЛТ ГАРГАХ СҮҮЛИЙН ХУГАЦАА:

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг. Уг хөтөлбөрт нийт дөрвөн оюутныг сонгон шалгаруулах тул та яараарай. 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эх сурвалж: МУИС

#Боловсрол #Тэтгэлэг #Хөтөлбөр