“Bridgerton” цувралын талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2021-02-06

Бид өмнөх дугаарт та бүхэндээ “The Uncanny Counter” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаа Их Британийн дээд зэрэглэлийн гэр бүлүүд, тэдний хүүхдүүдийн хайр сэтгэл, найз нөхөрлөлийн талаар өгүүлэх “Bridgerton” цувралыг онцолж байна

Киноны үнэлгээ /IMDb/: 7.3/10

Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 89%

Эхний анги цацагдсан огноо: 2020 оны арванхоёрдугаар сарын 25

Нийт ангийн тоо: 8

Үйл явдал: Улс орондоо нэр хүнд бүхий Bridgerton-ий гэр бүлийн том охин Daphne гэрлэх насанд хүрч, ирээдүйн нөхрөө сонгох цаг ирнэ. Тэрээр улсынхаа хатан хааны ташаалд нийцэж, олны дунд маш алдартай болно. Түүнтэй гэрлэхийг хүссэн залуучууд эхэндээ олон байсан ч өдөр өдрөөр цөөрч эхлэх нь тэр.

Үүний сацуу царайлаг, нэр хүндтэй гүнтэн Simon Basset-ийг өөрийн охинтой гэрлүүлэх гэсэн хүмүүс тойрон хүрээлэх боловч тэрээр хуримлахыг хүсдэггүй байлаа. Сонирхолтой байдлаар Daphne болон Simon нар танилцаж элдэв цуу ярианаас холдохын тулд болзож буй мэт дүр эсгэхээр шийднэ.

1. АЛДАРТАЙ ЗОХИОЛООС СЭДЭВЛЭСЭН

Романтик зохиолуудаараа алдартай зохиолч Julia Quinn нь 2000 онд “The Duke and I” хэмээх анхны зохиолоо хэвлүүлж байжээ. 1800-аад оны Их Британийн язгууртан айлуудын адал явдлын тухай нийт 8 боть хэвлүүлснээс хамгийн сүүлчийн боть “On the Way to the Wedding” нь 2006 онд хэвлэгдэн гарч байв. 

2. ЗОХИОЛД ДУРДАГДААГҮЙ ДҮР

Цувралыг чимэг дүрүүдийн нэг бол Хатан Charlotte билээ. Хэдий эх зохиолд ийм дүр дурдагдаагүй ч кино багийнхан цувралыг илүү үзүүштэй болгохын тулд энэхүү чимэг дүрийг нэмжээ. Зохиолч Julia Queen нэгэн ярилцлагадаа:

- "Түүний дүр үнэхээр гайхамшигтай. Би Хатан Charlotte-гийн дүрийн талаар олж мэдсэнийхээ дараа өнгөрсөн рүү буцаж, түүнийг эх зохиолд нэмэхийг хүссэн гээд бод. Гэхдээ зарим талаараа түүний дүр номд дурдагдаагүй нь сайн хэрэг ч байж магадгүй. Учир нь би түүнийг ийм гоё сайхнаар дүрсэлж чадахгүй ч байсан юм билүү” хэмээжээ.

3. DIANA ГҮНЖИЙН ОРДОН

Цуврал дээрх Bridgerton-ий гэр бүлийн тансаг харш өөрийн эрхгүй нүд булаадаг шүү дээ. Кино багийнхан тэдний харшийн дотоод заслыг Diana гүнжийнхээс санаа аван бүтээсэн гэнэ.

4. 5'000 ХУВЦАС

Загвар зохион бүтээгч Ellon Mirojnick “Bridgerton” цувралын нэгдүгээр бүлгийн найман ангийн зураг авалтад зориулж 238 ажилчинтайгаа хамтран 5'000 гаруй хувцсыг урлажээ. Хачирхалтай нь гол дүрийн бүсгүй Daphne л гэхэд уг бүлгийн туршид 108 ширхэг хувцсыг сольж өмссөн байдаг. 

 5. ОРЧИН ҮЕИЙН ДУУНУУД

Киноны бүжгийн үзэгдлүүдэд залуус бидний сайн мэдэх сүүлийн үеийн хит дуунууд эгшиглэдэг. Жишээлбэл поп дуучин Ariana Grande-гийн “Thank You, Next”, залуу дуучин Billie Eilish-ийн “Bad Guy” зэрэг уран бүтээлүүдийг 1800-аад оны хэв маягт оруулан эгшиглүүлжээ. 

6. SIMON-Ы ДҮРД…

Bridgerton-ий гэр бүлийн ууган хүү Anthony-гийн дүрийг бүтээсэн жүжигчин Jonathan Bailey нь эхэндээ Simon Basset гүнгийн дүрд тоглохоор сонгон шалгаруулалтад оролцож байв. Гэвч кино багийнхан түүнийг Anthony Bridgerton-ий дүрд гайхалтай тохирно гэж үзсэн байна. 

7. ДҮРДЭЭ ОРОХЫН ТУЛД...

Жүжигчид цувралын үйл явдал өрнөж буй цаг үе, дүрийн онцлог зэргийг сайтар мэдрэхийн тулд бүтэн зургаан долоо хоногийн турш хоолойн дасгал хийх, морь унах, бүжиглэх зэрэг язгууртнуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон зүйлсийг хийж, бэлтгэгдэж байжээ. 

8. NICOLA COUGHLAN-ИЙ БОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛ

Өхөөрдөм, сайхан сэтгэлтэй Penelope Featherington-ий дүрийг бүтээсэн жүжигчин Nicola Coughlan зураг авалтын үеэр Eloise Bridgerton-ий дүрийг бүтээсэн жүжигчин Claudia Jessie-г хурц үзүүртэй шүхрээр санамсаргүй гэмтээж орхижээ. Үүний талаар тэрээр “The Kelly Clarkson Show”-д өгсөн ярилцлагадаа дурдахдаа:

- "Зураг авалтын үеэр кино багийнхан маань намайг их жижигхэн харагдаж байгаа учир өндөр өсгийт өмсөхийг зөвлөсөн юм. Тухайн үед баруй корсет, олон давхар хувцас, өндөр өсгийт өмссөн учир тэнцвэрээ өөрийн эрхгүй алдаж газарт гурван удаа унасан. Гурав дахь уналтан дээрээ солгой гартаа хурц үзүүртэй шүхэр барьчихсан байсан учир унахдаа Claudia-г санамсаргүйгээр хатгаж гэмтээж орхисон. Claudia цус алдаж, би үнэхээр балмагдсан. Хэдийгээр одоо бид хоёр сайн найзууд ч гэлээ тухайн үйл явдал зураг авалтын эхний өдөр болсон учир бусдад маш их төвөг удаж байгаадаа гэмшсэн” хэмээжээ.

9. НУУЦЛАГ ХАТАГТАЙ WHISTLEDOWN

Нууцлаг бичээч Whistledown бол цувралын гол дүрүүдийн нэг яах аргагүй мөн. Нэгдүгээр бүлгийн төгсгөлийн анги дээр уг хатагтай чухам хэн байсан нь илчлэгддэг. Тэгвэл эх зохиолд бичсэнээр хатагтай Whistledown дөрөвдүгээр боть хүртлээ тодорхойгүй чигээр байдаг аж. 

10. SIMON-ИЙ ААВ

Цувралд Simon Basset-ийн ээж төрөхийн хүндрэлээр нас бардаг. Гэвч түүний эцэг угсаа залгамжлах хүү төрсөнд баярлаж, эхнэрээ нас барсан гэдгийг тоодоггүй. Харин эх зохиол дээр түүний эцэг эхнэрийнхээ хойноос ихээхэн гашуудаж, нас барсных нь дараа шарил дээр нь долоо хоног бүр шинэхэн цэцэг аваачиж тавьдаг байсан талаар өгүүлдэг.

11. ХОЁРДУГААР БҮЛЭГ

Кино багийнхны зүгээс цувралын хоёрдугаар бүлэг гарах талаар албан ёсны мэдэгдэл хийсэн. Эхний бүлгийн үйл явдал Daphne Bridgerton-ий хайр дурлалын амьдрал дээр төвлөрсөн бол дараагийн бүлэг түүний ах Anthony дээр төвлөрөх магадлалтай аж. Ямартай ч эх зохиол найман боть үргэлжилдэг тул цувралын үйл явдлыг найман бүлгийн турш үргэлжлүүлж, бүлэг бүрд Bridgerton-ий гэр бүлийн ах дүү найман гишүүнийг нэг нэгээр нь онцлох хүсэлтэй байгаа гэнэ. 

Ийнхүү нийтлэлийн төгсгөлд цувралын гол дүрүүдийн бодит амьдрал дээрх төрхийг хуваалцаж байна.

SIMON BASSET - ЖҮЖИГЧИН REGE-JEAN PAGE

DAPHNE BRIDGERTON - ЖҮЖИГЧИН PHOEBE DYNEVOR

NICOLA COUGHLAN - ЖҮЖИГЧИН PENELOPE FEATHERINGTON

ANTHONY BRIDGERTON - ЖҮЖИГЧИН JONATHAN BAILEY

ELOISE BRIDGERTON - ЖҮЖИГЧИН CLAUDIA JESSIE

COLIN BRIDGERTON - ЖҮЖИГЧИН LUKE NEWTON

MARINA THOMPSON - ЖҮЖИГЧИН RUBY BARKER

LADY VIOLET BRIDGERTON - ЖҮЖИГЧИН RUTH GEMMELL

Эх сурвалж : Marie Claire

#Бидний мэдэхгүй баримтууд #Bridgerton