Бид шүтэн биширч явдаг алдартнуудынхаа тухай мэдэж болох бүхий л сонирхолтой баримтуудыг хайж олдог ч ямар үнэртэйг нь тэр бүр мэддэггүй. Тэгвэл...
HAILEY BIEBER - ЦЭЦЭГ, ЖИМС
Дуучин Justin Bieber телевизийн алдарт хөтлөгч Ellen Degeneres-ийн "The Ellen Show"-д оролцож байхдаа эхнэр Hailey Bieber-ийгээ яг л дуучин Ariana Grande шиг үнэртдэг гэж хэлж байжээ. Тэрээр хэлэхдээ:
- "Hailey-гаас Ariana Grande-гийн түрхдэг үнэртэй ус үнэртдэг. Нэг тийм цэцэг, жимс шиг гоё үнэртдэг"
ROBERT PATTINSON - ТОСОН ХАРАНДАА
Жүжигчин Robert Pattinson өнгөрсөн хоёрдугаар сард "Allure" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа хэдийгээр 2013 оноос хойш "Dior" брендийн сүрчигний нүүр царай болж байгаа ч тэр бүр сүрчиг түрхээд байдаггүй гэдгээ хэлсэн байдаг. Түүнээс өөрийг нь ямар үнэртэй талаар асуухад:
- "Их олон хүмүүс надаас тосон харандаа /crayon/ үнэртдэг гэж хэлж байсан"
KANYE WEST - МӨНГӨ
Модель, бизнес хатагтай Kim Kardashian "The Cut" сайтад өгсөн нэгэн ярилцлагадаа:
- "Kanye нэг тийм баян... Би тайлбарлаж чадахгүй юм байна аа. Баян хүн шиг... Мөнгө шиг үнэртдэг. Тэр таны төсөөлж чадах хамгийн үнэтэй "Saint Laurent" брендийн сүрчиг шиг л үнэртдэг"
Мөн тэрээр өөрөөс нь ч дутахгүй алдартай Kardashian-Jenner гэр бүлийн эгч дүүсийнхээ талаар ярьжээ. Тэрээр хэлэхдээ:
- "Kendall-аас ямар ч үнэр үнэртдэггүй. Юу ч үнэртэхгүй байгаа нь сайн хэрэг л дээ. Харин Kylie-гаас миний дуртай мэлрэг цэцгийн үнэртэй сүрчиг үнэртдэг. Kourtney-гоос цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн үнэртдэг. Khloe-ийн хувьд маш хурц үнэртэй жимсний үнэр үнэртдэг"
RIHANNA - МӨРӨӨДӨЛ БИЕЛЖ БУЙ МЭТ
Ер нь маш олон алдартнууд дуучин Rihanna-г гайхалтай үнэртэй гэдгийг дурдаж байсан. Залуу жүжигчин Miles Brown Rihanna-гийн үнэрийг "Ши тос /Shea butter/ болон амжилт" гэж тодорхойлсон бол дуучин Lil Nas X "яг л диваажин шиг" хэмээн тодорхойлсон байдаг. Мөн дуучин Olly Alexander "мөрөөдөл биелж байгаа юм шиг" үнэртэй гэж тодорхойлсон тохиолдол ч бий.
BRAD PITT - ГАЙХАЛТАЙ!
Жүжигчин Jennifer Lawrence-ийн найз Laura Simpson 2014 онд Академийн шагнал гардуулах ёслолд явах боломж гарч, улмаар Brad Pitt-тэй биечлэн уулзах аз завшаан гарсан талаараа өөрийн My Space-дээ бичжээ. Тэрээр:
- "Brad Pitt үнэхээр гайхалтай үнэртэй. Би өмнө нь хэзээ ч тийм сайхан үнэр үнэртэж байгаагүй. Түүнээс ямар сүрчиг түрхдэгийг нь асуухад тэрээр үнэртэй ус түрхдэггүй гэж хариулсан"
SOPHIE TURNER БОЛОН JOE JONAS
"Jonas Brother" хамтлагийн гишүүн Joe Jonas өөрийн эхнэр Sophie Turner-тэйгээ ижил сүрчиг түрхдэг гэнэ. Sophie "Elle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа:
- "Би Le Labo Santal 33 сүрчгэнд дуртай. Эрэгтэйлэг үнэрт дуртай учир түрхдэг юм"
Та бүхэнд сонирхуулан хэлэхэд энэхүү хүйс хамаарахгүй түрхдэг /unisex/ сүрчигний 85мл нь л гэхэд 280 ам.долларын үнээр худалдаалагддаг аж.
BEYONCE - ЛИМОН БОЛОН КАКАО
Загвар өмсөгч Winnie Harlow-д нэгэн цагт дуучин Beyonce-гийн "Lemonade" хэмээх цомог дээр нь хамтран ажиллаж, түүнтэй өөрийн биеэр уулзах завшаан тохиож байсан гэдэг. Тэгвэл тэрээр нэгэн ярилцлагад:
- "Beyonce яг л лимон болон какао шиг үнэртдэг" гэж хэлж байжээ.
Эх сурвалж: Business Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх