Америкийн Сэтгэл Зүйн Хүрээлэнд нийтлэгдсэн судалгаагаар нийт хүмүүсийн 75 хувь нь амьдралынхаа туршид салалттай хэд хэдэн удаа нүүр тулгарч байсан хэмээжээ. Салалт гэдэг таатай үйл явдал биш бөгөөд зөв хүнээ олох хүртлээ олон удаа салах нь танд тийм ч сайхан санагдахгүй л болов уу. Заримдаа бидний салалтын шалтгаан тодорхой байдаг ч хамтдаа аз жаргалтай байхын тулд даван туулах ёстой зүйлс ч гэж бий.
Ингээд хосуудын харилцаагаа өндөрлөхөд хүргэдэг түгээмэл долоон алдааг нэрлэж байна.
1. “ОДОО” ЦАГТ АМЬДАРДАГГҮЙ
Хосуудын хувьд цагийг хамтдаа, аз жаргалтай өнгөрүүлэх нь хамгийн чухал. Ингэж чаддаг хосууд харилцаандаа сэтгэл хангалуун байдаг. Учир нь хамтдаа байх нь тэднийг улам ойртуулж, санал бодлоо солилцох боломж олгодог билээ.
Гэхдээ хамт байгаа “цаг” гэсэн тооноос илүү чанар нь чухал. Өдөржин хамт байхдаа ажлаа болон бусад зүйлсэд санаа зовон сатаарч байгаа бол энэ нь мөн л харилцаагаа сүйтгэж буйн нэг хэлбэр. Хамт зугаалах, тоглоом тоглох зэргээр хоорондын харилцааг илүү бататгах зүйлс хийж байгаарай.
2. ХАМТРАГЧДАА ДАСАХ
Хэрвээ таны хайртай хүн үргэлж гэр орноо цэвэрлэдэг бол үүнийг нь “хийх л ёстой ажил” гэж хүлээж авч болохгүй. Харин ч таны тав тухын төлөө хийж буй зүйл гэж бодох хэрэгтэй. Ихэнх хосууд нэгнийхээ байнга хийдэг зүйлд дасаж, улмаар түүнийг нь амьдралын байх л ёстой зүйл гээд бодчихдог. Энэ бол хосуудын харилцааг сүйтгэдэг том алдаа юм.
2017 онд Samantha, Joel нарын эрдэмтэд харилцаагаа эцэслэж буй болон цааш аварч үлдэхийг эрмэлзэж буй хосуудын дунд судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд хосуудын хэн нэгэн нь өөрийгөө дутуу үнэлж эхэлбэл тэдний салах магадлал ихсэж байгааг тогтоосон байна.
Та хамтрагчийнхаа юунд татагдаж дурласан бэ? Гоо үзэсгэлэн, хошин мэдрэмжид нь үү? Тийм бол хамтрагчийнхаа гоо үзэсгэлэн, сайхан ааш, хөгжилтэй зан зэргийг нь үргэлж хайрлаж, биширч байгаарай. Та түүнээр бахархдаг, хайрладаг хэвээрээ гэдгээ ойлгуулах нь чухал аж.
3. ЭМЗЭГЛЭХЭЭС ЗАЙЛСХИЙХ
Тэр таныг ойлгохын тулд тантай дотно байх хэрэгтэй. Гэтэл та түүнийг өөрөөсөө түлхээд байвал харилцаа хэрхэн төгсөх нь ойлгомжтой. Үнэхээр гомдсон бол гомдсон гэдгээ хэлж, сэтгэлээсээ ярилцдаг байх хэрэгтэй. Дотоод сэтгэл мэдрэмжээ нуугаад байвал та хоёрын харилцаа улам хөндийрөх болно.
4. ХУВИЙН ОРОН ЗАЙГ НЬ ХҮНДЛЭХГҮЙ БАЙХ
Харилцаанд “бид” гэдэг үг бий болсноор та хоёрын дунд тодорхой хил хязгаар, зааг гэж байхгүй мэт санагдана. Гэвч бодит байдал дээр хамтрагчийнхаа хувийн орон зайд хэт ихээр халдах нь зөв зүйл биш юм. Түүнчлэн та хоёрын бүх юм хоорондоо тохирох албагүй. Магадгүй таны дуртай зүйлд хамтрагч чинь дургүй ч байж болно. Ийм үед гомдох гэсний хэрэггүй. Та хоёр хосууд хэдий ч энэ нь “нэг хүн” гэсэн үг биш.
5. ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХГҮЙ БАЙХ
Хамтрагчдаа сэтгэл дундуур болж эхлэх нь мөн л салалтын шалтгаан болдог. Таны хамтрагч анх ямар хүнд хайртай болсныг санаарай. Мэдээж цаг хугацааны эрхээр та ч, тэр ч өөрчлөгдөнө. Гэхдээ энэ бол өөртөө анхаарал тавих шаардлагагүй боллоо гэсэн үг биш.
Хайрттайгаа учрахаасаа өмнө юу хийдэг байсан бүгдийг нь үргэлжлүүлэн хий. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх, эрүүл хооллох, өөрийгөө хөгжүүлэх гэх мэтээр өөртөө ямагт анхаарал тавиарай.
6. ӨӨРИЙГӨӨ ДООГУУР ҮНЭЛЭХ
Өөртөө итгэхгүй, өөрийгөө доогуур үнэлэх нь ямар ч харилцаанд аюул авчирдаг гэхэд хилсдэхгүй. Ийм төрлийн хүмүүс хайртай хүнийхээ хувьд өөрийгөө хангалтгүй гэж үзэх бөгөөд магадгүй өөрийг нь хайрлахаа болино гэсэн айдаст автдаг. Тийм ч учраас харилцаагаа удаан үргэлжлэхгүй байх гэж боддог.
7. МАРГААНААС ЗАЙЛСХИЙХ
Яг үнэндээ хосууд маргаанаас зугтах нь харилцаагаа улам л асуудалд оруулж байна гэсэн үг. Огт маргалдахгүй байя гээд зугтаад байвал та өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг нууж, улмаар илүү их стресст орох болно. Насан туршдаа огт маргалдахгүй амьдрах боломжтой гэж үү? Мэдээж ҮГҮЙ. Огт муудалцахгүй явсан хүмүүс эцэст нь зүгээр л харилцаагаа дуусгахыг хүсэж эхэлдэг.
Тэр таны бодлыг уншиж чадахгүй шүү дээ. Тиймээс хааяа ч гэсэн маргалдаж, сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. Маргалдана гэхээр нэгнийгээ үзэн ядталаа муу муухайгаар хэлж, гомдоох гэсэн үг биш юм. Үнэхээр хайртай л бол та хоёрын маргаан тийм ч ширүүн өрнөхгүй л болов уу.
Эх сурвалж: Bright Side
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх