Оюун ухаан, сэтгэн бодох чадвараа хөгжүүлэхийн тулд заавал ямар нэг сургалтад хамрагдах шаардлагагүй болжээ. Учир нь энэ чиглэлийн олон төрлийн тоглоом болон аппликейшнууд/хэрэглүүр/ бүтээгдэж, хөгжүүлсээр байна.
Techviral-аас жагсаасан ой санамж, сэтгэн бодох чадвар, анхаарал төвлөрөлтийг сайжруулах тоглоом, асуулт, дасгал бүхий шилдэг 10 хэрэглүүрийг танилцуулж байна.
Peak-ийн тоглоомуудад суурилсан уг хэрэглүүр танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх давуу талтай ба 30 гаруй төрлийн оюун ухаан хөгжүүлэх жижиг тоглоомтой.
2. LUMOSITY
Lumosity бол өдөр бүр хийх оюун ухааны дасгал болон 25 төрлийн танин мэдэхүйн тоглоом агуулсан хэрэглүүр. Дэлхий даяар 70 сая хүн ашигладаг тус хэрэглүүр анхаарал төвлөрөл, ой санамжийг сайжруулна.
3. NEURONATION - BRAIN TRAINING
Өөртөө зориулсан дасгалын төлөвлөгөө гаргаж, мэргэжлийн хэмжээний оюун ухаан хөгжүүлэх тоглоом тоглож боломжтой.
Ой санамжаа хэрхэн сайжруулах талаарх хөтөч.
Ярих ур чадвар, сэтгэн бодох хурд, ой санамж, тоо бодох чадварыг дээшлүүлэх хэрэглүүр.
6. BRAIN WARS
Оюун ухаанаа уралдуулан хамтдаа тоглох, өрсөлдөх боломжтой хэрэглүүр
7. BRAIN DOTS
Бөмбөгийг зөөж, өнхрүүлэхийн тул зураг зурж, сэтгэн бодох чадвараа хөгжүүлнэ.
IQ-аа хэмжихийн тулд олон сонирхолтой асуултад хариулаарай.
9. MIND GAMES
Тоглох бүрт ур чадварыг тань хэмжиж, график, хүснэгт болгон харуулна. Үүний ачаар та хэрхэн сайжирч буйгаа мэдэх боломжтой.
450 үе бүхий 15 өөр төрлийн тоглоом тоглож оюун ухаанаа хөгжүүлэх боломжтой.
Эх сурвалж: Tech Viral
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх