“Billboard”-аас энэ онд аялан тоглолтоороо хамгийн их орлого олсон к-поп дуучдын жагсаалтыг гаргажээ. Жагсаалт нь өмнөх оны аравдугаар сарын 1-нээс энэ оны есдүгээр сарын 30 хүртэлх тоглолтуудын орлогыг тооцож эрэмбэлэн гаргадаг байна.
Энэ жилийн хувьд шилдэг 10 к-поп дуучдын аялан тоглолт нийтдээ 392 гаруй сая ам долларын орлого олсон нь өмнөх оноос бараг дөрөвний нэгээр буурсан үзүүлэлт юм. Ингээд энэ жилд тоглолтоороо хамгийн их орлого олсон к-поп дуучидтай танилцана уу.
10. ITZY
Орлого: 6 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 56,200
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 8
Бүжгийн ур чадвар, өөртөө итгэлтэй дүр төрхөөрөө алдартай “ITZY” охидын хамтлаг жагсаалтын аравдугаар байрт бичигджээ. Тэдний аялан тоглолт нь энэ оны эхээр эхэлсэн бөгөөд долоон сарын турш үргэлжилсэн юм.
9. (G)I-DLE
Орлого: 6.7 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 46,500
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 6
(G)I-DLE хамтлаг 2024 онд "I-DOL" нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлсэн билээ. Энэхүү тоглолт нь тэдний гуравдах дэлхийн хэмжээний том тоглолт бөгөөд дөрвөн сарын турш үргэлжилсэн.
8. NCT Dream
Орлого: 7.8 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 59,800
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 8
NCT Dream-ийн "THE DREAM SHOW 2: In A DREAM" аялан тоглолт нь тэдний хөгжмийн ертөнцийн хамгийн томоохон тоглолтын нэг юм. Жигд бүжгийн хөдөлгөөн, эрч хүчтэй үзүүлбэр, хоолойн хүч чадлаараа тэд олон шүтэн бишрэгчдээ гайхшируулсан юм.
7. IVE
Орлого: 10.8 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 92,900
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 10
Эгдүүтэй хөөрхөн дүр төрхтэй “IVE” хамтлаг жагсаалтын долоодугаар байранд эрэмбэлэгджээ. Жилээс жилд ур чадвар нь сайжирч үнэнч фенүүддээ сайшаагдаж буй тэдний энэ жилийн аялан тоглолт “Show What I Have” нэртэйгээр тоглогдсон.
6. IU
Орлого: 16.6 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 92,600
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 8
Энэхүү жагсаалтад багтсан цорын ганц уран бүтээлч бол IU юм. Тэрээр Өмнөд Солонгосын хамгийн том цэнгэлдэх хүрээлэн болох World Cup Stadium-д тоглолтоо хийсэн анхны эмэгтэй уран бүтээлч болсон билээ.
5. TWICE
Орлого: 24.2 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 220,000
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 5
Тус жагсаалтад үргэлж дээгүүр байр эзэлдэг хамтлаг бол TWICE. Тэд энэ жил "Ready to Be" аялан тоглолтоо хийсэн. Аялан тоглолт нь шинэ цомгийн уран бүтээлийг багтаасан, өвөрмөц тайзны үзүүлбэртэй байсан нь фенүүдэд нь ихэд таалагджээ.
4. ATEEZ
Орлого: 37.6 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 192,000
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 13
ATEEZ 2018 оноос эхлэн өөрсдийн өвөрмөц хэв маягаар бусдаас ялгарч олон улсад илүү их алдаршиж байгаа билээ. Тэдний нэр нь "A TEEnager Z" буюу залуу үеийн мөрөөдөл, эрэл хайгуулыг илэрхийлж байдаг бөгөөд хөгжмөөр дамжуулан бусдад урам зориг өгөх зорилготой. Аялан тоглолтын хувьд ATEEZ энэ жил тайзны бүтээлч дизайн, гэрэлтүүлэг, визуал эффект нь үзэгчдийг өөр ертөнцөд автуулж, сэтгэл хөдлөм мөчүүдийг мэдрүүлсэн.
3. TXT
Орлого: 58.1 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 453,000
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 26
2024 онд TXT хамтлаг “ACT: PROMISE” нэртэй дэлхийн аялан тоглолтоо эхлүүлж, шүтэн бишрэгчдээ мөрөөдлийн ертөнцөөр хөтөлсөн юм. Энэхүү тоглолт нь зөвхөн хөгжмөөр зогсохгүй, сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий аялал, визуал урлагийн гайхалтай хослол болсон байв.
2. ENHYPEN
Орлого: 63 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 407,000
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 36
Дебютээсээ хойш ENHYPEN нь хүчирхэг хөгжмийн аялгуу, гүн агуулгатай концепцуудаараа дэлхийн шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж к-поп ертөнцөд өөрсдийн байр суурийг аль хэдийн эзэлжээ. Тэдний энэ жилийн аялан тоглолт "FATE" нэртэйгээр найман сарын турш үргэлжилсэн байна.
1. SEVENTEEN
Орлого: 98.4 сая ам доллар
Борлуулсан тасалбар: 865,000
Нийт үзүүлсэн шоу тоглолт: 24
Pledis энтертайнментын хамтлаг болох “Seventeen” эл жагсаалтыг анх удаа тэргүүлж буй нь энэ юм. Энэ нь тэдний карьерын томоохон амжилт бөгөөд SEVENTEEN-ийн хөгжмийн ертөнц дэх нөлөө, олон улсын нэр хүнд хэрхэн өсөн нэмэгдэж байгааг үүнээс харж болно.
Эх сурвалж: Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх