Технологийн компаниуд ХУВЦАС ЗАГВАР-ын салбарт өрсөлдөнө


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2020-11-03

Технологийн компаниуд загварын ертөнцөд хүчээ үзэж, өөрийн нэрийн хувцас, цүнх, хэрэглэлийг гаргаж эхэлжээ. Ингэснээр хувцас үйлдвэрлэл гэдэг дан ганц загварын компаниудад хамааралтай ойлголт биш болж байна. Ийнхүү уншигчдадаа хувцас загварт хөл тавьсан технологийн компаниудыг танилцуулья.

  • “APPLE” КОМПАНИ ХУВЦАС ЗАГВАРТ 

АНУ-ын технологийн “Apple” компани 1986 онд хувцас, хэрэгслийн “The Apple Collection”-цувралаа гаргажээ.

“The Apple Collection”-д багтсан хувцас хэрэглэлүүд

“The Apple Collection”-д багтсан хувцас хэрэглэлүүд

“The Apple Collection”-д багтсан хувцас хэрэглэлүүд

Уг компани жил бүр зохион байгуулдаг Дэлхийн програм хөгжүүлэгчдийн бага хурлынхаа /Worldwide Developers Conference, WWDC/ хүрээнд өөрсдийн нэрийн хувцсыг худалдаалдаг. Мөн Калифорни мужийн Купертино хотод дахь “Apple Park” кампусаас “The Apple Collection”-ийг худалдан авах боломжтой гэнэ. 

Түүнчлэн өнгөрөгч онд “Apple” компани цахилгаан оруулга бүхий даавуундаа зохиогчийн эрх авах хүсэлт гаргасан. Уг технологийг хувцас үйлдвэрлэхэд ашиглаж магадгүй гэж “Apple Insider” сонин мэдээлсэн билээ. Энэхүү материал нь дамжуулагч болон тусгаарлагч утаснуудаас бүрдэх бөгөөд дамжуулагч утаснууд цахилгаан дохиог түгээдэг бол тусгаарлагч утаснууд арьсыг дамжуулагч ширхгүүдтэй хүрэлцэхээс хамгаалдаг байна. Хамгийн хачирхалтай нь энэ материалаар хийгдсэн хувцас өмсөж буй хүнийхээ талаарх мэдээллүүдийг цуглуулах боломжтой аж. 

  • “ЮНИТЕЛ” ГРУПП ХУВЦАС ЗАГВАРТ ШИНЭ ӨНГӨ ТӨРХ НЭМЛЭЭ

Дэлхийн технологийн топ байгууллагууд хувцас үйлдвэрлэлд хөл тавих болсны адилаар Монголын үүрэн холбооны оператор “Юнител” групп үндэсний үйлдвэрлэгч “Futuristic type” брэндтэй хамтран “The Future is Green” коллекцийг гаргажээ. Цуглуулгад чөлөөт загварын футболк, малгайтай цамц, цүнх гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн багтана. 

Яагаад “Futuristic type” гэж?

Кибер хүүхэлдэй, технологийн ертөнц, сансар огторгуйг санагдуулам өвөрмөц, чамин, цор ганц хувцас урладаг “Futuristic type” бол Монголд төдийгүй олон улсад танигдсан үндэсний үйлдвэрлэгч билээ. Уг брэнд нь Германы нийслэл Берлин хотноо алтернатив загварын долоо хоногт хоёр ч удаа оролцож, шинэ цуглуулгаа танилцуулж байсан түүхтэй. Тиймдээ ч “Юнител” групп үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр зорьжээ.

“The Future is Green” цуглуулга бидэнд ямар мессежийг өгч байна вэ?

Уг коллекц нь технологийн хөгжил оргилдоо хүрсэн ч бидний амьдралд агаар, ус, ургамал амин чухал хэвээрээ байх болно хэмээх санааг илэрхийлсэн гэнэ. “Futuristic type”-ийн бусад цуглуулгаас ялгарах онцлог нь давхар ханцуй бүхий малгайтай цамц юм. 

2025 он гэхэд 1,8 тэрбум гаруй хүн усны хомсдолд орно гэсэн судалгаа бий. Иймээс хэдий бүх зүйл технологижиж, амар хялбар болсон ч хүн төрөлхтөнд ус амин чухал хэрэгцээ, чандмань эрдэнэ хэвээр байна гэсэн санааг малгайтай цамц дээрх кой загас, цэнхэр өнгө, усны ургамлууд илтгэнэ.

Хүйс хамаарахгүй өмсөх боломжтой уг футболк дээрх зургийг ажиглавал робот гар болон хүний гар ургамлыг хайрлан, хамгаалж байна. Яг л “Wall-E” хүүхэлдэйн кино дээр сүүлийн ганц ургамлыг хүн төрөлхтөн хамгаалсаар дэлхий дээр ирж тарьдаг шиг...

Технологийн эрин үе ирж, датагүйгээр өдрийг өнгөрөөхөд хэцүү болж байгаа ч ус, ургамалгүйгээр амьдарна гэдэг бүр ч хэцүү билээ. Иймд утаснаасаа түр холдон байгальд анхаарлаа хандуулж, шувуудын жиргээн, усны урсгал, борооны дараах чийгний үнэр, шинэ цастай шинэхэн өглөөний сайхныг мэдрээрэй хэмээн зөвлөж байна.

Та бүхэн Юнител Группийн “The Future is Green” коллекцоос урьдчилан захиалж авах боломжтой бөгөөд хэзээ, хэрхэн захиалах тухай тун удахгүй мэдээлэх юм байна.

#Загвар #Технологи