BTS хамтлагийн амжилтууд ар араасаа цуварсаар...


Б.Булган-Эрдэнэ | YOLO.MN
2019-09-14

2013 онд уран бүтээл туурвиж эхэлсэн цагаасаа хойш BTS хамтлагийн гаргасан амжилтуудыг дурдаад байвал дуусамгүй.

Billboard ‘Top Social Artist’ шагналыг гурван жил, 2019 онд ‘Top Duo/Group’ шагналыг хүртсэнээс эхлээд 2019 оны Grammy Recording Academy-гийн албан ёсны гишүүн болж, Grammy-гийн шагналыг шийдвэрлэх хүмүүсийн нэгээр сонгогдоод амжсан юм. 

 
Тэд удаан хугацааны дараа энэ зун анх удаа уртасгасан хугацааны амралт авсан бөгөөд энэ жилийн 10 сард өөрсдийн аялан тоглолтыг Саудын Арабд үргэлжлүүлэхээр эргэн ажилдаа орох ажээ. Өөрсдөө л амралтаа авснаас амжилтууд нь харин амрах талаар огт бодохгүй байгаа бололтой.
 
Тус хамтлагийн 2019 оны 4 сарын 12-нд олны хүртээл болгосон “Map Of The Soul: Persona” цомог дэлхийн дахинд нийт 4 сая хувь борлогдон BTS хамтлагийг 2019 онд дэлхийн хэмжээнд ийм рекордонд хүрч буй анхны уран бүтээлчид болголоо. 
 
 
Тус цомогийн “Boy With Luv” дуу нь цацагдсан даруйдаа 24 цагийн дотор 74.6 сая хандалт авч одоогоор Youtube хуудсанд 24 цагийн дотор хамгийн их хандалт авсан бичлэг хэмээх Гиннесийн рекордыг эзэмшдэг.

Үүнээс гадна зургаан дуунаас бүтэх энэ цомогт Английн алдарт дуучин Ed Sheeran ч хувь нэмрээ оруулан, “Make It Right” дууг нь хамтран продюсерлажээ.
 
 
 

Цацагдсанаасаа хойш тавхан сарын дотор ийнхүү амжилтад хүрсэн энэ цомог бүтнээрээ англи хэл дээр бичигдсэн ганц ч дуу агуулаагүй, бүгд солонгос хэл дээр бичигдсэн нь хөгжмийн салбарт дэлхий дахины хэмжээнд амжилтад хүрэхийн тулд англи хэлээр дуулах хэрэгтэй гэх бичигдээгүй хуулийг ч ийнхүү эвдэж буй юм.

Цомогт бичигдсэн бүх дуунуудыг хамтлагийн гишүүд өөрсдөө зохиосон нь ч мөн мэргэжилтнүүдийн саашаалыг хүртээд байна. 

 

#songs