Супер модель Кэйт Моссын 18 настай охин Парист загварын шоу нээжээ


Цацаа | YOLO.MN
2020-10-08

Их Британийн алдарт загвар өмсөгч Кэйт Моссын охин Лила Мосс Miu Miu брэндийн хавар зуны цуглуулгыг танилцуулах шоуг нээсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт 18 нас хүрсэн Лила Мосс загварын томоохон сэтгүүлүүдэд зургаа авхуулж, брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байсан ч өнөөг хүртэл тайзнаа алхаж байгаагүй аж. Парист болсон уг шоуг коронавирусийн улмаас үзэгчгүйгээр зохион байгуулсан байна. 

Нүүрээ хөнгөхөн будуулсан Лила Мосс тайзнаа тус брэндийн тод өнгийн майк, богино банзал, углааштай гарч иржээ. 

Кэйт Мосс өөрөө мөн л загварын тайзнаа анх 18 настайдаа алхаж байжээ.

 

#Загвар