YFU.MN буюу Youth For Understanding байгууллага нь Герман улсын иргэдийг эх оронтойгоо танилцуулж Монголын улсынхаа соёл, уламжлалын талаар сонирхууллаа.
Германчууд Монголд байх хугацаандаа зочин гэр бүл буюу Монгол айлуудад амьдран яг л нэг гэр бүл мэт болсон хэмээн хуучилсан юм. Мөн тэд Монгол хувцсаар гоёсон нь үнэхээр сайхан харагдаж байв. Энэ зуур Монгол орныг сонирхохоор ирсэн, Герман улсын иргэн Тим хүүтэй хэсэгхэн зуур ярилцсанаа хүргэж байна.
YOLO: Сайн байна уу? Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач.
Сайн байна уу, намайг Тим гэдэг. Би 19 настай. Германы хойд хэсэгт байдаг нутгаас ирсэн. Монголд гурван долоо хоног аялж байна.
YOLO: Монгол хүмүүс болон хүүхдүүд чамд ямар санагдсан бэ?
Монгол хүмүүс үнэхээр эелдэг санагдсан. Манай зочин гэр бүлийн хүмүүс үнэхээр хөгжилтэй, сайхан зантай хүмүүс. Надад үнэхээр сайхан ханддаг.
YOLO: Хамгийн дуртай Монгол хоол чинь юу вэ?
Хуушуур. Надад үнэхээр их таалагдсан.
YOLO: Анх Монголд ирэхэд ямар санагдаж байсан бэ?
Онгоцны буудал дээр анх буухад жаахан эвгүй санагдсан. Зам нь эвгүй бас их утаатай бас маш их халуун байсан. Гэхдээ Улаанбаатар хотод орж ирээд бодол минь өөрчлөгдсөн. Надад их сайхан санагдсан шүү.
YOLO: Гэрээсээ хол өөр нутагт байгаа учир гэрээ санаж байна уу?
Үгүй дээ. Ерөөсөө санахгүй байна. Энд ердөө гуравхан долоо хоног болсон болохоор их харамсалтай байна. Өдөр бүр шинэ юм үзээд надад маш их таалагдсан учир гэрээ ерөөсөө санахгүй байна.
YOLO: Герман болон Монгол улсын ялгаа хэр өөр санагдаж байна.
Монгол хүмүүс үнэхээр эелдэг. Гэхдээ Монгол Герман хоёр хүний ялгаа нь гэвэл миний бодлоор Монгол хүмүүс цаг жаахан муу барьдаг, мөн төлөвлөгөө гаргадаггүй юм шиг санагдсан.
Одоо яг юу хийх хэрэгтэй байна тэрийгээ л хийдэг. Харин Германчууд болохоор маш нарийн төлөвлөж өдөр бүр төлөвлөгөөнийхөө дагуу явдаг. Энэ нь Монгол Герман хоёр хүний ялгаа байх гэж бодож байна.
YOLO: Монгол улсын юу нь хамгийн их таалагдаж байна вэ?
Шинэ хүмүүстэй танилцах үнэхээр их таалагдсан. Мөн хөдөө явж, хөдөөний айлуудаар очих үнэхээр гоё. Хөдөөний хүмүүс байгальтайгаа их зөв харьцаж бас өдөр болгон завгүй хийх юмтай байдаг учир хөдөө явах надад маш их таалагдсан.
YOLO: Зочин гэр бүл чинь хэрхэн хүлээж авсан бэ?
Зочин гэр бүл минь үнэхээр их таалагдсан. Маш их нөхөрсөг мөн эелдэг байсан.
YOLO: Монголд дахиад ирнэ гэж бодож байна уу?
Дахиж ирэх сонирхол надад үнэхээр их байна. Тийм ээ, би дахиж Монголд ирэхийг үнэхээр их хүсэж байна.
YOLO: Ярилцсанд баярлалаа. Хичээл сурлагад чинь өндөр амжилт хүсье !
"Youth For Understanding" байгууллагын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх