Люби-Женкинс СУРАГЧ СОЛИЛЦООНЫ хөтөлбөр зарлагдлаа


YOLO.mn | YOLO.MN
2020-10-06

Зориг сан болон АНУ-ын Денвер Эгч Дүүс Хотын Зөвлөлтэй хамтран хэрэгжүүлдэг Люби Женкинс сурагч солилцооны хөтөлбөр зарлагдлаа! 

Энэхүү хөтөлбөр нь ерөнхий боловсролын сурагчдад манлайллын ур чадварыг эзэмшүүлж нийгэмдээ хариуцлагатай, чадварлаг иргэн болон төлөвшихөд нь туслахад чиглэгдсэн хөтөлбөр юм.

ХЭН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ ВЭ? 

Хөтөлбөрт Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн дараах шаардлагыг хангасан сурагчид хамрагдана. Үүнд:

  • 17 насны ахлах ангийн сурагч байх
  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байх
  • 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт хичээлийнхээ хажуугаар бүрэн оролцох боломжтой байх

Люби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу. 

Шаардлага хангасан сурагчид 2020 оны аравдугаар сарын 18-ны 23:59 цагаас өмнө ЭНД дарж цахим өргөдлийн маягт бөглөөрэй. 

Эх сурвалж: Зориг Сан

#Зориг сан #Тэтгэлэг #Хөтөлбөр