Үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх “БАНХАР” арт терапи төслийн нээлт өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр боллоо.
Арт терапи буюу урлагийн сэтгэл заслын үйлчилгээ нь Монголд анхдагч төдийгүй банхар нохойн дүрээр дамжуулан өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлүүлэх, өөрийнхөө давуу талуудаа олж харах, бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгох, эерэгээр удирдан чиглүүлэх асуудал бэрхшээлийг даван туулах зэрэг нийгмийн харилцааны ур чадварт сургах юм. Төслийн хэрэгжих хугацаа 2020 оны долдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл нэг жилийн хугацаанд хэрэгжих аж.
Уг төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монголын Урлагийн Сэтгэл Заслын Мэргэжлийн холбоо /МУСЗМХ/ хэрэгжүүлж байгаа бөгөөд боловсролын салбарт жишиг болгон нийслэлийн гурван сургууль дээр одоогийн байдлаар хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн зорилго нь боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний шинэ аргыг нэвтрүүлэхээр зорин ажиллаж байна.
Нээлтийн үеэр МУСЗМХ-ны Тэргүүн В.Бэрцэцэг “Хүүхэд өөрөө хүчирхийлэгч аль эсвэл хохирогч байна уу гэдгийг бид гаднаас нь хараад мэдэх боломжгүй. Эцэг эхчүүд ч хүүхдээ аль нь вэ гэдгийг хүүхэдтэйгээ ярилцаж, ойлголцдоггүй. Тиймээс зөвхөн хэн нэгнийг энэ хохирогч гээд бусдаас онцлох биш ҮЙЛДЭГЧ, ХОХИРОГЧ болон ГЭРЧ гэсэн гурван талыг гурвууланг нь хамруулна” гэв. Мөн цаашид хөтөлбөр үр дүнтэй байвал бусад сургуулиудыг ч хамруулах боломжтой гэдгийг дурдав.
Төслийн хүрээнд үе тэнгийнхний дээрэлхэлтийг зогсоох, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үе тэнгийн сургагч бэлтгэн, дээрэлхэлтэнд өртсөн, өртөх эрсдэлтэй хүүхдүүдэд зориулсан арт терапи хөтөлбөр боловсруулж, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах аж.
ДЭМБ болон Эрүүл мэндийн яамны хамтарсан сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаагаар 29 наснаас доош насны хүүхэд, залуучууд амиа хорлох эрсдэл маш өндөр байгаа нь ажиглагджээ. Нийт 605 хүн амиа хорлосноос 25 хувь нь 10-25 насныхан эзэлж байв. Тэдэнд нөлөөлсөн гол шалтгааныг тодруулахад үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт, шахалт хэмээн тогтоожээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх