Сүүлийн үед цахим орчинд нэр хүнд нь маш хурдацтайгаар өсөж буй нэгэн шинэхэн "Influencer" бол Riot Games компанийн хөгжүүлсэн Seraphine хэмээх виртуал уран бүтээлч юм. Урт ягаан өнгийн үстэй, мууранд хайртай тэрээр өөрийн цахим хуудсандаа Bao хэмээх муурынхаа тухай болон аавынхаа талаар нийтэлж, дуртай дуунуудаасаа фэнүүддээ хуваалцдаг байна. Тэрээр өөрийн инстаграм хуудсандаа “дуу зохиогч болох хүсэлтэй, мэргэжлийн мэдрэмж эрэлхийлэгч” хэмээн танилцуулжээ. "League of Legends" тоглоомын хөгжүүлэгч болох Riot Games компани түүнийг хөгжүүлж, бүтээсэн бөгөөд удахгүй энэ сарын сүүлчээр болох “League of Legends” аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслолд оролцуулж магадгүй байна.
Seraphine саяхан "League of Legends" тоглоомын дүрүүдээс сэдэвлэн бүтээгдсэн виртуал Кпоп охидын хамтлаг болох K/DA – ийн “Pop/Stars” хэмээх дууны өөр нэгэн хувилбарыг дуулснаар олон нийтийн анхаарлыг ихэд татжээ.
К/DA хамтлагийн тухайд тэд Ahri, Akali, Evelynn болон Kai'Sa хэмээх дөрвөн дуучнаас бүрддэг бөгөөд "League of Legends" тоглоомын сүлд дууг дуулан анхны гараагаа хийж байсан юм. Хамтлагийн гишүүд болох Ahri, Akali – нарын дуу хоолойг Өмнөд Солонгос улсын (G)I-dle охидын хамтлагийн Miyeon болон Soyeon нар оруулдаг бол Evelynn болон Kai'Sa нарт америкийн дуучин Madison Beer, Jaira Burns нар дуу оруулдаг байна. Харин шинэхэн уран бүтээлч, "Influencer" Seraphine – д одоогийн байдлаар хэн дуу оруулдаг нь тодорхойгүй байгаа юм.
Riot компани мэдэгдэлдээ “Seraphin бол Riot Games-тэй хамтран ажилладаг дижитал, нөлөө бүхий уран бүтээлч юм. Виртуал уран бүтээлчийн хувьд түүнийг дуу хөгжмийн болон уран бүтээлчийн гараагаа эхлэхэд туслан, хамтран ажиллагсад олон байгаа гэдгийг дуулгахад таатай байна. Тэрээр 2020 оны зургадугаар сарын байдлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслийн гурван платформ /Twitter, Instagram, Soundcloud/ ажиллуулж, дуу хөгжим болоод өөрийн өдөр тутмын амьдралынхаа талаарх мэдээллүүдийг шүтэн бишрэгчиддээ хүргэдэг. Мөн одоо K/DA хамтлагтай хамтран ажиллаж буйгаа олон нийтэд хуваалцсан” гэв.
Цоо шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирж буй энэхүү виртуал уран бүтээлч нь олон талын авьяастай байж болзошгүй бөгөөд аль хэдийнээ Twitter дээр 236мянга, Instagram дээр 286мянга, Souncloud дээр 17мянган дагагчтай болоод амжжээ.
Эх сурвалж: Theverge
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх