“To All the Boys I’ve Loved Before” киноны талаар БИДНИЙ МЭДЭХГҮЙ баримтууд


Э.Цовоо | YOLO.MN
2020-07-22

Бид өмнөх дугаарт БНСУ-ын гэр бүлийн шилдэг цуврал гэгддэг "Reply 1988" цувралын тухай сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэсэн билээ. Тэгвэл энэ удаад сэтгэл догдлом хайрын түүхийг өгүүлэх “To All the Boys I’ve Loved Before” киног онцолж байна.

Киноны үнэлгээ /IMDb/: 7.1/10
Киноны үнэлгээ /RottenTomatoes/: 96%
Эхний анги цацагдсан огноо: 2018 оны наймдугаар сарын 17
Нийт ангийн тоо: 2
Үйл явдал: Lara Jean бол яг л кино зохиол дээр гардаг шиг гайхалтай сайхан үерхлийг хүсдэг өсвөр насны охин. Тэрээр хэн нэгэнд дурлах бүрдээ дурласан хүндээ зориулан нандин үгс бүхий гоёмсог захидал бичдэг ч эзэн рүү нь огт илгээхгүйгээр өөртөө хадгалдаг байлаа. Гэвч нэгэн өдөр захидлууд гэнэтийн байдлаар эздэдээ очсоноор киноны үйл явдал өрнөнө. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ДЭЭР...

Гол дүрийн хоёр жүжигчин маань киноны дүрийн сонгон шалгаруулалт дээр анх удаа бие биенээ харж байсан гэдэг. Lara Jean-ийн дүрд тоглосон жүжигчин Lara Condor "Vulture" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: 

- "Бид киноныхоо сонгон шалгаруулалтад орох гээд бэлдэж байхдаа л анх удаа бие биенийгээ харсан юм. Тус тусдаа л харилцан ярианы мөрүүдээ бэлдэж байлаа. Гэтэл нэгэн царайлаг залуу яг над руу ойртоод ирдэг юм даа. Би дотроо "Битгий над дээр ирээсэй, битгий над дээр ирээсэй" гээд л залбирч өгсөн. Тэгээд над дээр ирээд "Хамтдаа бэлдэх үү?" гэхэд нь сандраад "За.. Үгүй ээ, уучлаарай. Үгүй" гээд хэлчихэж билээ. Учир нь Noah /Peter Kavinsky-гийн дүрд тоглосон жүжигчин/ бодит амьдрал дээр ч өндөр, cool залуу шүү дээ. Харин би тухайн үед мөрүүдээ бэлдэхдээ л төвлөрөх хэрэгтэй байсан. Ийм царайлаг залуутай бэлтгэлээ хийвэл анхаарал төвлөрөхгүй шүү дээ" гэж хэлсэн байдаг. 

ДЭЛГЭЦИЙН ЗУРАГ

Киноны нэгдүгээр ангид Lara Jean-ийн утасны нүүр зураг дээр ямар зураг байсныг санаж байна уу? Найруулагч Susan Johnson хэлэхдээ:

- "Гол дүрийн хоёр жүжигчин маань кино зураг авалтын үеэр жүжигчдийн байрладаг өрөөнд жинхэнээсээ тэврэлдээд унтаж байхаар нь зургийг нь авчихсан юм. Үнэхээр хөөрхөн байгаа биз дээ?"

ХУВЦАСЛАЛТ

90-ээд оны залуус "Clueless" киног андахгүй байх. Тэгвэл энэхүү киноны стилистээр ажилласан Rafaella Rabinovich хэлэхдээ:

- ""Clueless" киноны Cher бол үнэхээр загварлаг охин. Тиймдээ ч Lara Jean-ийн хувцаслалтыг түүний стилиэс санаа авсан. Мэдээж өмссөн хувцаснуудыг нь тэр чигт нь дуурайлган хийлгээгүй ч өнгө, сонголтыг нь үл ялиг өөрчлөн ашигласан"

ЭГЧ ДҮҮС

Киноны зураг авалтын үед эгч дүү гурав маш дотно болсон учир одоо ч хоорондоо харилцаатай байдаг гэнэ. Хамгийн бага дүүгийнх нь дүрд тоглосон жүжигчин Anna:

- "Бид зураг авалтын үеэр маш дотно болцгоосон. Одоо бол зураг авалт дээр ч, зураг авалтаас гадуур ч хамтдаа хөгжилдөцгөөдөг. Бид бүр өөрсдийн гэсэн групп чаттай гээд бод доо"

КИНОНЫ ЗОХИОЛЧ

"To All the Boys I've Loved Before" номын зохиолч Jenny Han киноны нэгдүгээр ангид тоглоод амжжээ.

NOAH CENTINEO ӨӨР ДҮРД ТОГЛОХ БАЙСАН

Уг кинонд тоглох жүжигчдийг эхний байдлаар сонгосны дараа жүжигчин Noah Centineo-г Peter-ийн дүрд биш Josh-ийн дүрд, харин жүжигчин Isreal Broussard-ийг Peter-ийн дүрд тоглуулахаар төлөвлөж байжээ. 

ЧИЗБУРГЕРТЭЙ ҮНСЭЛТ

Киноны нэгдүгээр анги дээрх Peter болон Lara хоёрын анхны үнсэлтийн хэсэг үнэхээр романтик гэдгээрээ алдартай. Харин бодит амьдрал дээр уг үнсэлт маань тийм ч сэтгэл татам байгаагүй бололтой шүү. Жүжигчин Noah Centineo энэхүү үзэгдлийн зураг авалтаас өмнө маш том чизбургер идсэн ба нэгэн ярилцлагадаа:

- ”Үзэгчдийн төсөөлсөн шиг ямар ч жимсний амт, гааны сэнгэнэсэн үнэртэй үнсэлт байгаагүй. Зүгээр л чизбургертэй үнсэлт байсан” хэмээжээ.

КИНОНЫ ЧУХАЛ ХЭСЭГ ОРХИГДСОН

Номын зохиолч Jenny Han зохиолын чимэг хэсэг болсон үзэгдэл орхигдсонд ихэд сэтгэл дундуур явдаг ажээ. Эх зохиолд Халловийний үдэшлэг болдог хэсэг дээр Peter хүн аалзны дүрд, Lara “Harry Potter” киноны Cho Chang-ийн дүрд хувиран ирдэг аж. Гэвч зохиогчийн эрхийн асуудлаас болоод уг хэсэг хасагдсан ажээ.

LANA CONDOR БОЛОН BLACKPINK

Хэрэв та энэхүү киноны үргэлжлэл ангийг үзсэн бол Blackpink хамтлагийн "Kill This Love" дуу явж байгааг анзаарсан л байх. 

Сонирхолтой нь Blackpink хамтлагийн гишүүн Jennie жүжигчин Lana Condor-ийг хамтлагийнхаа тоглолтод урьж байсан бөгөөд түүнээр их бахархаж, хүндэлж явдаг гэдгээ ч илэрхийлж байжээ. Одоо тэд хааяадаа зурвас бичилцдэг найзууд болсон гэнэ. 

БОДИТ АМЬДРАЛ ДЭЭРХ ҮЕРХЭЛ

Жүжигчин Lana Condor 2017 оноос эхлэн дуучин, жүжигчин Anthony De La Torre-тай үерхэж байгаа билээ.

Харин жүжигчин Noah Centineo саяхныг хүртэл загвар өмсөгч Alexis Ren-тэй үерхдэг байсан юм.

Жүжигчин Jordan Fisher-ийн хувьд ахлах сургуулиасаа хойш үерхэж ирсэн найз бүсгүйтэйгээ сүй тавьсан бөгөөд энэ ондоо багтаан хуримаа хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

ГУРАВДУГААР АНГИ

Киноны хоёрдугаар анги "To All the Boys: P.S. I Still Love You" нь энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн бол "To All the Boys: Always and Forever, Lara Jean" буюу гуравдугаар ангийн зарим хэсгийн зураг авалтууд одоогоор Өмнөд Солонгос улсад хийгдэж байгаа билээ. 

Эх сурвалж: Business Insider

#Бидний мэдэхгүй баримтууд #Netflix