ЗӨВХӨН МУБИС-ийн оюутнууд хамрагдах боломжтой ТЭТГЭЛГҮҮД


МУБИС-д элсэн орох гэж буй төгсөгчид болон тус сургуульд суралцаж буй оюутнууд минь анхаарлаа хандуулаарай. YOLO.mn сайтын хамт олон МУБИС-ийн оюутнууд ямар ямар тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой талаар мэдээлэл хүргэж байна. 

Монгол Улсын Боловсролын Их Сургууль (МУБИС) нь 1951 онд Багшийн Институт нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, өдгөө 70 гаруй жилийн турш мэргэжилтэн бэлтгэж байгаа баялаг түүхтэй төрийн өмчит их сургууль юм. Тус сургууль нь нийт 9 бүрэлдэхүүн сургуультай бөгөөд шинээр элсэн орогчид болон оюутан, суралцагчдаа дэмжих зорилгоор дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг тогтмол зарладаг байна. 

ЭЛСЭГЧДЭД ОЛГОДОГ ТЭТГЭЛЭГ

  • ЭЕШ-ын 550-аас дээш оноотой элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгтэй суралцдаг.
  • ЭЕШ-ын 550-аас дээш оноотой эрэгтэй элсэгчдэд эхний жилд сургалтын төлбөрийн 70 хувийн тэтгэлэг олгодог байна.

МУБИС-ИЙН ТЭТГЭЛГҮҮД

  • МУБИС-ийн кредитийн тэтгэлэг 1-4 кредитийн хөнгөлөлт үзүүлдэг
  • Захирлын нэрэмжит тэтгэлэг - Амжилттай суралцаж буй оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэг олгодог.

БУСАД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮД

  • ТББ болон Олон улсын байгууллагын тэтгэлэг
  • Орон нутгийн ИТХ, ЗДТГ-ын тэтгэлэг
  • Оюу толгой хөтөлбөрийн тэтгэлэг
  • Дэлхийн зөн ОУБ-ын тэтгэлэг

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГУУД:

  • Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн тэргүүний суралцагч
  • Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн голч /GPA/3,0 болон түүнээс дээш

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТУУД /НИЙТЛЭГ/

  • Cургуулийн тодорхойлолт
  • Өргөдлийн маягт
  • Анкет
  • Дүнгийн тодорхойлолт
  • Гаргасан амжилтыг гэрчлэх нотариатаар баталгаажуулсан бичиг баримтын хуулбар

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж хүлээн авна уу. 

Эх сурвалж: МУБИС

#МУБИС #Тэтгэлэг #Боломж