Кактуснаас БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ савхин материал гарган авчээ


Хүрээлэн буй орчин, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын тулд хүн бүр өөр өөрсдийн хэмжээнд чадах зүйлсээ хийхэд л асар том өөрчлөлт гарах боломжтой. Үүний тод жишээ бол Мексик гаралтай бизнес эрхлэгч залуус кактусны навчнаас савхитай ижил харагдахуйц, ургамлын гаралтай материал гарган авсан явдал юм. 

Adrian, Martе нар автомашины болон хувцасны үйлдвэрт ажиллаж байхдаа хүрээлэн буй орчны бохирдол дэлхий нийтэд тулгамдаж буй ноцтой асуудлуудын нэг болсон гэдгийг ухаарч, энэ тал дээр ямар нэгэн бодитой зүйл хийхийг хүсчээ. Ингээд тухайн үед ажиллаж байсан үйлдвэрээсээ гарч, дэлхийг өөрчлөх энэ гайхалтай үйлсэд өөрсдийгөө зориулахаар болсон гэдэг. 

Тэд кактусны навчнаас савхитай төстэй материал гарган авахын тулд бүтэн хоёр жилийг зориулсан байна. Та магадгүй "Яагаад кактус гэж?" хэмээн гайхаж байгаа байх. Тэгвэл кактусыг ургуулахад тийм ч их хэмжээний ус шаардагддаггүй, ямар ч хэмд үхэж гунддаггүй гайхалтай бат бөх ургамал учраас ийн сонгосон гэнэ. Мөн мэдээж Мексик улс бол кактусаар баялаг орон билээ. 

Тэдний бүтээсэн ургамлын гаралтай савхийг “Desserto” гэх бөгөөд энэ нь дэлхийн хамгийн анхны байгаль орчинд ээлтэй органик материал юм. Уг материал жинхэнэ арьсан савхинаас дутахгүй чанартай ба химийн ямар ч хорт бодис агуулаагүй гэдгээрээ онцлог. Мөн энэ компани хэрэглэгчдэдээ олон өнгө, хэлбэр, хэмжээний сонголтыг санал болгодог байна. 

Ийнхүү тэд дэлхий нийтэд загварлаг харагдахын тулд амьтны арьсыг ашиглахын оронд байгальд ээлтэй ургамлын гаралтай материал ашиглаж болно гэдгийг бодитойгоор харуулж чаджээ.

Эх сурвалж: Bored Panda

#Кактус #Савхи #Байгаль