Япон улсын Засгийн газрын ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР зарлалаа


YOLO.mn | YOLO.MN
2020-05-22

Япон улсын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөрийг танилцуулж байна.

1. Товч танилцуулга
Япон улс 1954 онд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөө эхэлсэн. 2018 оны 5 дугаар сарын байдлаар Японд суралцаж буй (улсын болон хувийн зардлаар) нийт гадаад оюутны тоо 298,980 болж байв.
 
2. Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр
Япон, Монгол хоёр улсын хооронд 1974 онд байгуулсан соёлын хэлэлцээрийн дагуу 1976 онд Монгол улсаас анхны тэтгэлэгт оюутныг Японд явуулсан бөгөөд 2018 он хүртэл нийт 1,533 хүн тус хөтөлбөрөөр суралцсан байна.
Мөн ЖАССО байгууллагаас гаргасан тоо баримтыг үзвэл 2018 оны 5 сарын байдлаар Монгол улсаас Япон улсад суралцаж байсан (улсын болон хувийн зардлаар) оюутны тоо 3,124-т хүрч байв. Тус улсын нийт хүн амтай харьцуулж үзэхэд Японд суралцах боломж нь дэлхийд хамгийн өндөр байгаа юм.
 
3. Монгол улсад Японы Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжсэн байдал
 

Хөтөлбөр 2015 2016 2017 2018 2019
Их сургуулийн үндсэн оюутан 3 5 5 7 8
Коосэн/Техникийн коллежийн оюутан 14 8 15 17 20
Мэргэжлийн сургуулийн оюутан 1 3 5 6 7
Судлаач оюутан 12 12 12 12 11
Япон хэл, Япон соёл судлаач оюутан 5 4 5 2  
ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс 1 0 2 1  
“­­Залуу удирдагч хөтөрбөл”
(YLP = Young Leaders’ Program)
3 1 2 3 3
(Сүүлийн 5 жил)

 4. Хөтөлбөрийн ангилал
Японы Элчин сайдын яам жил бүр Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах оюутнуудыг сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ. Тус хөтөлбөрт багтах 7 төрлийн тэтгэлгийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг доор толилуулав. Үүнд:
 
4-1. Их сургуулийн үндсэн оюутан
Японы их дээд сургуульд үндсэн оюутнаар 4 жил (Анагаах, Шүд, Мал эмнэлэг, Эм зүй бол 6 жил) суралцаж бакалаврын зэрэг авах боломжтой.
Зарлагдах хугацаа: 4 – 5 сарын үед (2021 оны бүртгэл)
Шалгалт:         
Нийгмийн ухаан: Япон хэл, Англи хэл, Математик
Байгалийн ухаан: Япон хэл, Англи хэл, Математик, Хими, Физик (А) / Биологи (B)
Суралцах хугацаа: Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 4 жил (нийт 5 жил)
Мэргэжил: Бүртгэлийн үед доорх жагсаалтаас 3-ыг сонгох боломжтой

Нийгмийн ухаан
 
Нийгмийн ухаан А
文科系A
Laws 法学
Politics 政治学
Pedagogy 教育学
Sociology 社会学
Literature 文学
History 史学
Japanese language 日本語学
Бусад мэргэжил その他
Нийгмийн ухаан В
文科系B
Economics 経済学
Business Administration 経営学
Байгалийн ухаан
 
 
Байгалийн ухаан А
理科系A
 
Science 理学系
-- Mathematics 数学
-- Physics 物理
-- Chemistry 化学
Electric and Electronic Studies 電子電気系
-- Electronics 電子工学
-- Electrical Engineering 電気工学
-- Information Engineering 情報工学
Mechanical Studies 機械系
-- Mechanical Engineering 機械工学
-- Naval Architecture 造船学
Civil Engineering and Architecture 土木建築系
-- Civil Engineering 土木工学
-- Architecture 建築工学
-- Environmental Engineering 環境工学
Chemical Studies 化学系
-- Applied Chemistry 応用科学
-- Chemical Engineering 化学工学
-- Industrial Chemistry 工業化学
-- Textile Engineering 繊維工学
Бусад мэргэжил その他
-- Metallurgical Engineering 金属工学
-- Mining Engineering 鉱山学
-- Maritime Engineering 商船学
-- Biotechnology 生物工学
Байгалийн ухаан В
理科系B
Agricultural Studeis 農学系
-- Agriculture 農学
-- Agricultural Chemistry 農芸化学
-- Agricultural Engineering 農業工学
-- Animal Science 畜産学
-- Veternary Medicine 獣医学
-- Forestry 林学
-- Food Science 食品学
-- Fisheries 水産学
Hygienic Studies 保健学系
-- Pharmacy 薬学
-- Hygienics 保健学
-- Nursing 看護学
Science 理学系
-- Biology 生物学
Байгалийн ухаан С 理科系C -- Medicine 医学
-- Dentistry 歯学
 


4-2. Коосэн /Техникийн коллежийн оюутан
Техникийн коллеж нь техниктэй холбоотой мэргэжлээр суралцаж цаашид эрхлэх ажилд нь шаардлагатай мэдлэг чадвар эзэмшүүлэх сургууль юм.
Зарлагдах хугацаа: 4 – 5 сарын үед (2021 оны бүртгэл)
Шалгалт: Япон хэл, Англи хэл, Математик, Хими (А) / Физик (B)
Суралцах хугацаа: Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 3 жил (нийт 4 жил)

Чиглэл А   -- Materials Engineerig 物質・材料
Чиглэл В   -- Mechanical Engineering 機械
-- Electrical and Electronic Engineering 電気・電子
-- Information, Communication and Network Engineering 情報・通信・ネットワーク
-- Architecture建築
-- Civil Engineering土木
-- Maritime Engineering 商船
-- Бусад その他

Мэргэжлийн дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзнэ үү.

4-3. Мэргэжлийн сургуулийн оюутан

Мэргэжлийн сургууль нь ажлын болон техникийн практик боловсролыг олгодог сургууль юм.
Зарлагдах хугацаа: 4 – 5 сарын үед (2021 оны бүртгэл)
Шалгалт: Япон хэл, Англи хэл, Математик
Суралцах хугацаа: Бэлтгэл ангид 1 жил, үндсэн ангид 2 жил (нийт 3 жил)
Мэргэжил:
-- Technology 工業関係
-- Personal Care and Nutrition 衛生関係
-- Education and Welfare 教育・社会福祉関係
-- Business 商業実務関係
-- Fashion and Home Economics 服飾・家政関係
-- Culture and General Education 文化・教養関係

Мэргэжлийн дэлгэрэнгүй жагсаалтыг энд дарж үзнэ үү.
 
4-4. Судлаач оюутан
Эхлээд Японы их сургуульд Судлаач оюутан гэх статусаар 1 жил хагасаас 2 жил суралцаж, тэр хугацаандаа Аспирантурын шалгалт өгч тэнцсэн тохиолдолд тэтгэлгийн хугацааг сунгаж тэтгэлэг авах боломжтой. Элсэлт авах салбар нь Японы аспирантурт судалгаа хийх боломжтой бүх салбар юм.
Зарлагдах хугацаа: 4 – 5 сарын үед (2021 оны бүртгэл)
Шалгалт: Япон хэл, Англи хэл
Суралцах хугацаа: Судлаач оюутан 1 жил хагасаас 2 жил, Магистр болон Докторын курст сурахаар хугацааг сунгах боломжтой
 
4-5. Япон хэл, Япон соёл судлаач оюутан
Япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, Япон орон болон Японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор Япон хэл, Япон соёлын чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан хөтөлбөр.
Зарлагдах хугацаа: 1 – 2 сарын үед
Шалгалт: Япон хэл
Суралцах хугацаа: 1 жил хагас
 
4-6. ЕБС-ийн багшийн мэргэжил дээшлүүлэх курс
ЕБС-ийн үндсэн багш нарт зориулсан Япон улсын их, дээд сургуульд “Сургуулийн боловсрол”-той холбоотой судалгаа хийх хөтөлбөр.
Зарлагдах хугацаа: 1 – 2 сарын үед
Шалгалт: Япон хэл, Англи хэл
Суралцах хугацаа: 1 жил хагас
 
4-7. “­­Залуу удирдагч хөтөрбөл” (YLP = Young Leaders’ Program)
Төрийн албан хаагчдад зориулсан хөтөлбөр бөгөөд доорх мэргэжлээр нэг жилийн магистрын курст суралцана. Хичээл нь Англи хэл дээр явагдана.
Зарлагдах хугацаа: 9 – 10 сарын үед (Зарыг зөвхөн тодорхой яамдад илгээдэг)
Шалгалт: Ярилцлага
Суралцах хугацаа: 1 жил
Мэргэжил:
-- SCHOOL OF GOVERNMENT COURSE
-- SCHOOL OF LOCAL GOVERNANCE COURSE
-- HEALTHCARE ADMINISTRATION COURSE
-- BUSINESS ADMINISTRATION COURSE
-- LAW COURSE

#тэтгэлэг