2020 оны ХАВАР, ЗУНЫ загварын чиг хандлага /Эрэгтэй/


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-05-06

Хүйтэн өдрүүд ард хоцорч, дулаан өдрүүд ойртон ирснээр загварлаг залуус маань энэ жилийн хавар, зуны загварын чиг хандлагууд ямар байгаа бол хэмээн бодож сууна уу? Тэгвэл анхаарлаа хандуулаарай. 

БҮСЭЛХИЙН ЦҮНХ БУЮУ ПАСК

2018 оноос эхлэн залуусын зүүх болсон бүсэлхийн цүнх энэ хавар, зуны трэндэд ч мөн багтах нь. Энэ төрлийн цүнхийг зүүснээр загварлаг харагдахаас гадна гар утас, банкны карт, гэрийн түлхүүр зэрэг жижиг сажиг зүйлсээ хийх боломжтой. Цүнх үүрэхгүй гэхээр халаасандаа хийж багтдаггүй, үүргэвч үүрье гэхээр онцын хийх зүйл байдаггүй үе байдаг шүү дээ. Тийм үед бүсэлхийн цүнх хамгийн тохиромжтой. 

БОГИНО ХАНЦУЙТАЙ ЦАМЦ

Зуны улирал бол жилийн хамгийн гэгээлэг зүйлсээр дүүрэн улирал. Түүнийгээ дагаад ч энэ улиралд тод өнгийн хувцас өмсөх нь хамгийн тохиромжтой. Тэгвэл энэ жилийн залуусын сонголт Куба улсын залуусыг санагдуулам тод өнгийн, богино ханцуйтай, захтай цамц байх нь. 

ТРАПЕЦ ХЭЛБЭРИЙН ӨМД

Та энэ жил 1970, 1980-аад оныг санагдуулам трапецан өмдтэй хотын гудмаар багагүй тааралдсан байх. Трэнд эргэдэг тул аав ээж нарын маань залуудаа гангардаг байсан энэ өмд энэ жилийн трэндэд багтсан байна. Биеийг бариу өмд өмссөнөөс ч илүүтэйгээр зөв, сайхан харагдуулах трапецан өмдийг малгайтай цамц болон футболкатай хослуулан өмсвөл гоё харагдах болно. 

БОГИНО ӨМД

Залуус зуны халуун өдрүүдийг богино өмдгүйгээр төсөөлөхөд бэрх. Энэ жилийн хувьд өвдөг давсан, содон материалтай богино өмднүүд трэнд болж байна. Та ямар ч загвартай богино өмдийг юутай ч хослуулж өмсөж болох юм.

XXL, XXX ХЭМЖЭЭТЭЙ ХҮРЭМ 

Хэдэн арван жилийн өмнө трэнд болж байсан загвартай хувцсыг яг одоогийн, цоо шинэхэн загварын хувцастай хослуулан өмсөж болдог нь загварын ертөнцийн хамгийн том давуу тал. Мөн л 1980-аад онд томдсон хүрэм өмсөөд алхдаг байсан трэнд энэ жил ч айлчлан ирж байна. Гэхдээ "хуучны" загвартай гэхээсээ илүүтэйгээр гэгээлэг, тод өнгөтэй хүрэм моданд орсон бололтой. 

НӨХӨӨСӨН ЦАМЦ

Өмссөн хүн бүрийг этгээд харагдуулахуйц нөхөөстэй цамц моданд орж байна. Янз бүрийн хээ хуар, хэв маяг, өнгөтэй төрөл төрлийн хувцасны өөдсөөс бүтсэн цамц таныг бусдаас өөр харагдуулахгүй гэж үү? Поп урсгалд татагддаг залуус маань энэхүү цамцыг заавал сонирхож үзээрэй.

ЦУЛГАЙ ӨНГИЙН ХОСЛОЛ

Хослолыг заавал албаны ажилтай залуус өмсөх ёстой гэж үү? Үгүй. Мөн та бүхэн орчин үед хослолыг пүүз эсвэл кэттэй хослуулан өмсөх нь элбэг болсныг мэдэж байгаа байх. Бие барьсан биш чөлөөтэй, цулгай өнгийн хослолыг сонгон авч загварлаг залуусын нэг болоорой. 

НҮДНИЙ ШИЛ

Мэдээж зуны улирлыг нүдний шилгүйгээр төсөөлөх аргагүй. Нарны шил нь бид бүгдийг загварлаг харагдуулахаас гадна нүдийг нарны тусгалаас хамгаалах, нүд гялбахаас сэргийлэх гээд олон давуу талтай. Та шинэ содон зүйл туршиж үзэх дуртай бол өмнө нь хэзээ ч зүүж үзэж байгаагүй загварын нүдний шилийг туршаад үзээрэй. Орчин цагт "Хоорондоо зохицохгүй, хослохгүй" гэдэг ойлголт үгүй болсон тул ямар ч төрлийн шил зүүсэн өөртөө л итгэлтэй байвал болох нь тэр. 

БҮСЭЛХИЙ БАРЬСАН ӨМД

1940-өөд оны хээнцэр хэв маягийг өөртөө шингээсэн бүсэлхий барьсан өмдийг энэ жилийн трэнд хувцаснуудын нэг гэж тодорхойлж байна. Энэ жилийн хувьд хуучны трэнд хувцаснууд эргэн ирж байгаа учраас загварлаг харагдахын тулд тэдгээрийг арай өөр бөгөөд шинэлэг болгож өөрчилсөн байгаа юм. Богино ханцуйтай цамц болон футболка дээр илүү зохицно.

БҮЧТЭЙ УГЛААШ

Өмсөхөд хамгийн эвтэйхэн хувцас бол углааш шүү дээ. Гэхдээ хоёр бүчтэй углаашийг энэ жилийн трэнд хувцсаар сонгосон байна. Энэ жилийн залуучуудын трэнд хувцаснууд биед илүү эвтэйхэн бөгөөд чөлөөтэй байхаар сонгогдсон байна. 

#Хавар #Зун #Загвар