Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Ерөнхий сайд цэцэрлэг, сургуулийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах чиглэл өгсөнтэй холбоотойгоор төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх эсэх шийдвэр ирэх долоо хоногт гарна гэдгийг хэллээ.
Өчигдөр Ерөнхий сайд уг чиглэлийг өгсөн бөгөөд Улсын онцгой комиссын хуралдаанаар албан ёсны шийдвэр гарах юм. Хэрэв ийнхүү сунгахаар бол төгсөх ангийн сурагчдад хүндрэл учрах бөгөөд эцэг эхчүүдийн зүгээс танхимын давтлага өгөх боломжтой эсэх талаар санал ихээр ирж байгаа аж. Тиймээс салбар яамнаас энэ талаар судалгаа явуулж байгаа юм байна.
Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбар буюу бүх түвшний сургалтад хөл хорио тогтоосны улмаас 1.7 тэрбум хүүхэд, оюутан сургалтын үйл ажиллагаа зогссон байна. Бусад сургууль юун сургалтын үйл ажиллагаа манатай болсон байхад бид цахим сургалтыг сайн зохион байгуулж, НҮБ-ын албан ёсны сайтад жишээ болж байна.
Тавдугаар сарын 30-наар хичээлийн шинэ жил дуусах ёстой. Хөл хориог тавдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж, өөр ямар байдлаар шийдвэрлэж болох талаар судалж байна. Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэр гаргана. Бид ЭМЯ-нд саналаа хүргүүлсэн. Тавдугаар сард эрүүл мэндийг хамгаалсан орчинд цөөн тоогоор баг болгон давтлага өгөх боломжийг судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт албан ёсоор мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар төгсөх ангийн 28 мянган хүүхдэд гарын авлага, CD, DVD хүргэсэн” гэв.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх