Z үеийн төлөөллүүд зах зухаасаа хөдөлмөрийн зах зээл дээр гарч ажиллах хүчний нөөцийг нэмж буй билээ. Энэ нь нэг талаар брэндүүд хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх шинэ сорилттой тулсан гэсэн үг юм. Хүмүүсийн эдэлж хэрэглэдэг зүйлс цаг үеэ дагаж хувьсан өөрчлөгддөг. Аль болох хүний хөдөлмөрийг хялбарчлах амар хялбар бүхэн рүү хүмүүс тэмүүлэх болсон. Энэ удаа бид Z үеийн төлөөлөл болох 18-25 насны залуусын түгээмэл хэрэглэж буй брэндийн талаарх сонирхолтой судалгааг хуваалцахаар бэлдлээ.
Z бол анхны "Дижитал уугуул иргэд" буюу дижитал технологийн эрин үед өссөн насныхан юм. Үүний үр дүнд тэдний дуртай брэндүүдийн ихэнх нь Apple Pay, Snapchat, Spotify гэх мэт цахим сүлжээний платформ эсвэл дижитал үйлчилгээ болж таарч байна. Бүр тодруулбал доорх арван брэндийн найм нь дижитал үйлчилгээ эрхлэгчид юм. Энэ үеийн хэрэглэгчдийн бас нэг онцлог шинж нь бусад үеийнхээс илүү брэндийн ёс зүй, тогтвортой хэрэглээг чухалчилж үзэх хандлага байдаг аж.
Z үеийн дунд хамгийн алдартай брэндүүд
18-25 насны залуусын дийлэнх нь “Youtube”(86.23%) сувгийг өдөр тутамдаа түгээмэл хэрэглэдэг гэж тодорхойлсон байна. Харин удаах байруудад Google, Netflix, Amazon оржээ.
Энэхүү жагсаалтыг АНУ-д хийгдсэн судалгаан дээр үндэслэн бэлтгэсэн болно.
Онцлох: Бусад үеийнхэнтэй харьцуулахад хамгийн их таалагддаг брэндүүд
Доорх зурагт АНУ-ын насанд хүрэгчидтэй харьцуулахад Z үеийн дунд хамгийн алдартай байгаа брэндүүдийг харуулж байгаа юм. Тухайлбал судалгаанд оролцогчдын 68.7 хувь нь олон талаараа Z үеийн соёлын тусгал болсон “TikTok” аппийг хамгийн их таалагддаг гэж дүгнэжээ.
Z үеийн эрчүүдийн дунд хамгийн алдартай брэндүүд
Z үеийн эрчүүдийн 42.52 хувь нь SpaceX-ийг алдартай байгаа брэндээр сонгосон байна. Харин Z үеийн эмэгтэйчүүдийн 10.44 хувь нь уг брэндийг алдартай гэж дүгнэжээ.
Z үеийн эмэгтэйчүүдийн дунд хамгийн алдартай брэндүүд
Z үеийн эмэгтэйчүүдийн 63.23 хувь нь Ulta Beauty-ийг алдартай гэж дүгнэж байгаа нь Z үеийн эрэгтэйчүүдээс (22.43%) 40.8 хувиар илүү байна.
Үе хоорондын ялгаа брэнд тус бүр дээр өөр ч Netflix, Google, Youtube зэрэг платформууд хэрэглэгчдийн таашаалыг хүртсээр байгааг дээрх мэдээллээс харж болохоор байна.
Ерөнхийдөө Gen Z-үүд ухамсартай хэрэглээ, хүлээлтийг хангаж чадах брэндүүдийг үнэлдэг. Интернэтгүй ертөнцийг төсөөлж чадахгүй энэ үеийнхэнд дижитал бүтээгдэхүүн үйлчилгээ өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон байна.
Эх сурвалж: morningconsult
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх