Зургаан настай охин юу хийж чадах вэ? Та магадгүй дуртай хүүхэлдэйгээ үзээд мөрөөдлийн ертөнцөөр аялдаг гэж хэлэх байх. Гэхдээ Хайли Форд тийм биш байсан юм. Тэрээр нэгэн удаа ээжтэйгээ хүнсээ цуглуулаад явж байхдаа Эдвард хэмээх орон гэргүй залуутай тааралдсанаар түүний бусдад туслах их ажил эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үедээ ээжээсээ Эдвардад сэндвич авч өгөхийг хүссэн ч өнөөдрийн хувьд үүнээсээ хэд дахин их тусыг маш олон орон гэргүй хүмүүст хүргэсээр байна.
- “Би өнөөдөр 28 ширхэг хүрэм, ахуйн хэрэглэлүүдийг орон гэргүй хүмүүст тараасан. Бэлдэж очсон ихэнх зүйлс маань 1 цаг хүрэхгүй хугацаанд дуусав. Гэхдээ би хүүхдүүдэд юу ч өгөөгүй. Учир нь тэнд ганц ч хүүхэд байгаагүй бөгөөд байгаагүйд нь ч их баярласан. Бусдын жаргалтай байхыг харах надад үнэхээр сайхан байсан. Нэг хүн намайг яг л санта шиг байсан гэж магтсан шүү”
Тэрээр бяцхан зүрхнийхээ гүнээс орон гэргүй хүмүүст туслахыг хүсэж байлаа. Гэвч Хайли энэ бүх хүмүүст хоол хүнс авч өгч чадахгүй гэдгээ мэддэг байсан учраас нэгэн санааг бодож олжээ.
Хайли гэрийнхээ арын талбайд ногоо тарихаар шийдсэн юм. Хэдий түүнд ногоо тарих талаар ямар ч мэдлэг туршлага байхгүй ч фермийн талаарх номнуудыг уйгагүй уншиж байлаа. Хэдэн сарын дараа гэхэд тэрээр хэд хэдэн багц ногоотой болсон байх нь тэр. Ингээд шар буурцаг, лууван, төмс гэх зэрэг өөрийн гараар тарьсан ногоонуудаа юун түрүүнд Билли Рэйд өгчээ.
- “Би энэ жил ногоо тарих зорилгыг өөртөө тавьсан. Хэрхэн ногоо тарих талаар номнуудыг уйгагүй уншиж судалж байна. Энэ жил бууцай, сонгино тарих төлөвлөгөөтэй байгаа”
- “Энэ бол Билли Рэй. Би түүнийг таньдаг болоод гурван жил болж байна. Би түүнд өөрийн хамгийн анх тарьсан ногоогоо өгч байсан юм л даа. Тэр цэрэгт байхдаа хөлгүй болсон учраас найман жилийн турш гудамжинд амьдарч байгаа. Гэвч тэр үнэхээр эелдэг нэгэн шүү”
Хайли охин ердөө ингээд л зогсохыг хүссэнгүй. Тэр илүү их ногоо тарьж бусдад өгөхийг хүсэж байлаа. Удалгүй хөршүүд нь түүнтэй нэгдэх болсноор тэд хамтдаа ногоо тарьдаг болжээ.
- “Өнөөдөр өвөөгийнхөө хамтаар арын хашаан дахь цэцэрлэгээ томрууллаа. Нэг талд ногоо харин нөгөө талд нь жимс тарьж болохоор боллоо шүү дээ”
Хайли өөрийн амьдардаг гудамжныхаа орон гэргүй хүмүүст тарьсан ногоогоо тараадаг байсан. Магадгүй энэ түүний сүүлийн зогсоол байж болох байсан ч түүний бяцхан зүрхэнд үүнээс агуу зорилго байсан юм. Энэ бол орон гэргүй хүмүүст байшин барьж өгөх байсан. Төд удалгүй охин гэр бүлийнхээ хамтаар байшин барих ажилдаа шамдан орлоо.
- “Өнөөдөр би шалны хүрээнүүдийг тогтоосон. Маргааш гэхэд ханануудаа хийж дуусгана гэж найдаж байна”
Удалгүй тэр сайн дурын ажилчдын хамтаар хэд хэдэн байшин барьж орон гэргүй хүмүүсийг оруулсан байна. Тус байшинд халаагуур тавьж өгсөн нь тэдний гэр оронгүй хүмүүст чин сэтгэлээсээ тусалъя гэснийг илтгэх шиг. Хайли цаашдаа илүү олон байшин барихыг зорьж байгаа аж.
Бяцхан Хайли маань нэгэн байгууллагаас 3,000 ам.доллар болон Зул сарын баярт зориулсан багахан туслалцааг хүлээн авсан нь түүнийг бүр ч илүү зоригжуулсан юм.
- “Энэ бүх хандив болон тусламжид талархал илэрхийлж байна. Олон олон хүүхдүүдэд хүрэм болон өөр бусад зүйлс авлаа”
Та бүхэн ч мөн өөрсдийн бусдад тусалсан түүхээсээ хуваалцаарай.
Эх сурвалж: Truth Theory
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх