ЭЕШ-д бүртгүүлэхдээ бүрдүүлэх БИЧИГ БАРИМТУУД


Сондор | YOLO.MN
2020-04-04

ЭЕШ-ыг 2020 оны долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулахаар болсон билээ. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхдээ шалгуулагч дараах бичиг баримтуудыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;
  • Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;
  • Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;
  • И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

#ЭЕШ