Шинэ коронавирусийн анхны тохиолдол өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-ын Хубей мужид илэрсэн бөгөөд өдгөө дэлхийн 165 улс оронд 198'214 хүн халдвар авч, амь насаа алдсан хүний тоо 7'965-д хүрээд байна. Одоогийн байдлаар Монгол улсад коронавирусийн 6 тохиолдол гадаад улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн билээ.
Нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлыг гуравдугаар сарын 2-ныг хүртэл тогтоосон боловч засгийн газрын хуралдаанаар гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан билээ. Улмаар цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа эхлэх хугацаа ч мөн хойшилсон.
УОК Монгол улсад коронавирусийн 6 дахь тохиолдол илэрсэнтэй холбогдуулан хөл хориог дахин сунгах эсэх талаар БСШУСЯ-д үүрэг өгсөн бөгөөд тус яамны сайд Ё.Баатарбилэг “Сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгах эсэхийг ЭМЯ-ны мэдээлэлд тулгуурлаж, санал аваад 5 дахь өдөр УОК-т саналаа хүргүүлнэ” хэмээсэн.
Yolo.mn сайт сургууль цэцэрлэгийн хөл хориог дахин сунгах эсэх асуудлаар өөрийн 190.5 мянган дагагчтай фэйсбүүк хуудаснаа санал асуулга явуулахад 6.1 мянган санал ирснээс 75% нь өндөржүүлсэн бэлэн байдлыг дахин сунгах нь зүйтэй гэсэн бол 25% нь сунгах шаардлагагүй гэж үзсэн байна.
Залуус ч мөн өөрсдийн сэтгэгдлүүдийг үлдээлээ. Бага насны хүүхэдтэй айлууд хөл хориог сунгах нь зүйтэй гэж үзэж байхад хөдөө орон нутагт амьдарч буй оюутан залуус болон төгсөх ангийн сурагчид эсрэг байр суурьтай байв. Сэтгэгдлүүдээс хуваалцвал:
- "Сунгах хэрэгтэй. Манай улсад энэ вирусийн тохиолдол дахиад гарч ирэхгүй гэж санаа амрах хэрэггүй. Угаасаа дэлхий даяар сургуулиуд хөл хорио тогтоосон байгаа"
- "Эрүүл мэнд чухал шүү дээ"
- "Би ХААИС-ийн 3-р курсийн оюутан хүн. Хичээл номоо цахимаар хийхэд айхтар хүндрэл учраад ойлгохгүй байгаа зүйл бол байхгүй. Би яг одоогоор хөдөө орон нутагт байгаа бөгөөд 8 сартай хүүхэдтэй. Хүүхдээ харангаа гэрийн ажил хоол ундаа хийнгээ хичээлээ уншаад шалгалтуудаа амжилттай өгөөд л байна. Мэдээж шалгалтууд яг л танхимаар ордог үеийнх шиг түвшний шалгалтууд. Миний бодлоор хийе гэсэн хүнд энэ цахим байна уу танхимаар байна уу хамаагүй байх. Зүгээр л хэсэг бүлэг нь хэтэрхий залхуу байна гэж хэлмээр байна”
- "Төгсөх ангийн сурагчдын хувьд хэцүү байна. Теле хичээлээ сайн хийж байгаа ч үүнээс илүү хичээл давтлага хэрэгтэй байна"
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх