Хийлчдийн уралдаанд оролцож, амжилт гаргасан сурагчдад 9-19 сая төгрөг олгохоор боллоо


Р. Адъяасүрэн | YOLO.MN
2020-03-11

Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд оролцсон сурагчдад 9-19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргалаа.

Тодруулбал,

  • тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая,
  • хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая,
  • гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгох юм байна.

Мөн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая төгрөг тус тус олгоно.

#Хийлчид #Амжилт