Сайн байна уу, хоёрдугаар сар минь! 2020 он гараад аль хэдийнэ 1 сар өнгөрсөн байна. Урсан өнгөрч буй цаг хугацааны эрхэнд хичээл ном, ажил, амьдрал, мөнгө санхүү гэсээр нэг л мэдэхэд өөртөө анхаарал тавихаа мартчихсан явж байгаа юм биш биз? Хариулт их энгийн. “ӨӨРИЙГӨӨ ХАЛАМЖИЛНА ГЭДЭГ ХЭЦҮҮ ЗҮЙЛ БИШ”
Энэ онд өөртөө илүү их анхаарал тавьж, халамжлахын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлэхэд л болно.
ӨӨРТӨӨ ИЛҮҮ ИХ ЦАГ ГАРГА
Мэргэжилтнүүд цагийг ганцаараа өнгөрүүлэхэд бүтээлч байдал, нийгмийн харилцааны чадамж, сэтгэл хөдлөлөө хянах чадвар зэрэг нь нэмэгддэг хэмээн зөвлөжээ. Тухайлбал Durham их сургуулийн профессор Thuy-vy Nguyen:
- “Үргэлж ганцаараа байх нь зөв зүйл биш ээ. Гэвч зарим тохиолдолд энэ нь эерэг үр дүн үзүүлэх нь бий. Бид ганцаараа байх үедээ сэтгэл хөдлөлөө хянаж, зохицуулж сурдаг ба энэ нь нийгмийн харилцаанд ороход биднийг эерэг талаас нь бэлтгэж байдаг” хэмээсэн байдаг.
Мөн сэтгэл зүйч Emily Roberts-ийн үзэж буйгаар:
- “Ганцаараа байх шаардлагатай байгаа үеэ мэдэрч сурах нь маш чухал. Ингэснээр стресс, сөрөг сэтгэл хөдлөлөө хянаж, даван туулахад тусалдаг” гэжээ.
ЮУ Ч ХИЙХ ХЭРЭГГҮЙ
Нэг газраас нөгөө рүү гүйж, уртаас урт ажлын жагсаалт гаргачхаад “Уучлаарай би завгүй, би чухал хүн” гэх бодолд автаад сууж байна уу? Ийм байдлаа түр ч атугай зогсоох цаг болжээ! Ихэнх хүмүүс завгүй байдлаа өөрийнхөө карьертай холбох хандлагатай байдаг. Эцэст нь та стресст орж, сэтгэл санааны хямрал, түгшүүртэй болсон байх болно. Энэ бүх төвөгтэй зүйлсээс хэрхэн гарах вэ? Зүгээр л юу ч битгий хий. Зохиолч Chris Bailey хэлэхдээ:
- “Заримдаа юу ч хийхгүй байх нь хамгийн зөв алхам байдаг. Яагаад гэвэл бидний энерги дууссан үед бүтээмж буурдаг”
ЭНГИЙН, ЦӨӨН НАЙЗЫН ХҮРЭЭЛЭЛТЭЙ БАЙ
Социологич Mark Granovetter-ийн үзэж буйгаар:
- "Цөөн найзын хүрээлэлтэй байх нь шинэ ажилд орох, тушаал дэвших, орлогоо нэмэгдүүлэх зэрэгт хамгийн эерэгээр нөлөөлж чаддаг" гэжээ.
Эх сурвалж: NY Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх