Бид өмнөх дугаараараа далайн гаралтай хоолыг хэрхэн идэх талаар мэдээлэл хүргэж байсан бол энэ удаагийн дугаараар бидний хамгийн түгээмэл иддэг дараах хоолнуудыг ресторанд хэрхэн соёлтой идэх талаар мэдээлэл хүргэх гэж байна. Мөн хоолны ширээний ард баримталдаг дэгийг энэхүү мэдээлэлдээ багтаалаа.
1. АМТАТ ФОНДЮ-Г ХЭРХЭН ИДЭХ ВЭ?
“Фондю” гэдэг нь бяслагийг ил гал дээр ширмэн тогоонд цагаан дарс болон бусад амтлагчтай хольж хайлуулан бэлтгэдэг тансаг хоол юм. Төсөөлөхөд л арааны шүлс асгарч байгаа биз.
Европын орнуудад тархсан уг хоолыг идэхэд тусгай хэрэгсэл шаардлагатай. Талхны оронд шувууны болон үхрийн мах байж болно. Талх уу, шувууны мах уу, аль эсвэл үхрийн мах уу гэдгээс хамаараад хэмжээг нь тохируулан жижиг зүсэж бэлдээд тавьсан байдаг.
Идэхийнхээ өмнө зүсэж бэлдсэн зүйлсийг урт сэрээгээр ширээний голд буй ширмэн тогоонд хийж галыг асаана. Хачир, сүмсийг тус тусад нь таваглаж тавьсан байдаг. Урт сэрээг бяслаг, махаа тогоонд үйх, гаргахад л хэрэглэнэ. Эхний хэдэн зүсмийг болгоод гаргасны дараа дараагийнхыг хийнэ. Идэхдээ ердийн хутга сэрээ хэрэглэнэ.
2. ШУВУУНЫ МАХЫГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?
Мэдээж хутга сэрээгээр иднэ. Харин ясыг нь гартал мөлжих шаардлагагүй. Гэхдээ гэртээ бол өөр л дөө. Энэ удаа бид тансаг зэрэглэлийн зоогийн газарт хэрхэн хооллох талаар ярьж байгаа шүү дээ. Хэрэв шарсан шувууны хөлд тугалган болон цаасан уут угласан бол тухайн хэсгээс нь гараараа бариад идэж болно гэсэн утгатай.
Олон нийтийн газар, ресторан, дайллага дээр хавиргыг гараар барьж идэж болно гэж үздэг. Ийм хоолны үед гар зайлах устай сав тавьсан байдгийг өмнө нь өгүүлсэн.
Маханд хачир болгон ногоо, төмс, манжин эсвэл зууш өгнө. Бүхлээр нь чанасан ногоог сэрээгээр таллаж, чанасан өндөг, нухаш мөн хайлмагийг сэрээгээр буталж иднэ.
3. СЭНДВИЧ, БУТЕРБРОДЫГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?
Бин, гамбир зэрэг гурилан бүтээгдэхүүнийг талх шиг хэрэглэх эсэх нь тухайн зүйлийн хэлбэр, хэмжээнээс хамаардаг. Ямар ч тохиолдолд эдгээрийг гартаа барьж иднэ. Харин бутербродыг хутга сэрээгээр иддэг. Цөцгийн тосыг талханд түрхэхдээ түүнийг дагалдуулан тавьсан жижиг хутгыг хэрэглэнэ.
Сэндвичийг яаж идэх нь хувийн асуудал боловч нийтийн хоолны газар болон олноороо цугласан үед сэрээ хэрэглэх нь зүйтэй.
4. СПАГЕТТИГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?
Спагеттиг идэх 3 арга байдаг. Үүнд:
Сандвичийг яаж идэх нь таны дур ч нийтийн хоолны газар болон олноороо цугласан үед сэрээ хэрэглэх нь зүйтэй.
Сэрээгээр гоймонгоос өлгөж аваад буцааж тавагныхаа захад тавьж эргүүлэн ороож амандаа хийнэ. Уг хоёр аргаар идэхэд маш бага гоймон тасалж авахгүй бол орооход хэт том болоод амандаа хийхэд тохиромжгүй байдаг.
Зүүн гартаа халбага барьж, баруун гартаа сэрээгээр хэсэг гоймон өлгөж аваад халбаганыхаа хонхорт ороон үлдсэн хэсгийг нь халбагаар тасалж авна.
5. ШӨЛИЙГ ХЭРХЭН УУХ ВЭ?
Шөл идэхэд халбагыг аль талаар нь амандаа хийх вэ гэдэг нь чухал. Германд халбаганы үзүүр хэсгээс иддэг бол Англид хажуугаас нь идэхийг боловсон гэж үздэг.
Шөлтэй хоол идэж байх зуур болон дууссан хойно нь халбагаа үргэлж суурь таваг дээр тавина. Тавгийг хазайлгаж байгаад шавхаж идэх, тавгаас нь шууд уух, үлээх, тамшаалах, дуугаргаж идэх аль аль нь зохисгүй.
Мөн шөлнөөс халбагаа дүүртэл авах хэрэггүй бөгөөд дээш өргөхөд асгахааргүй хэмжээгээр авч толгойгоо халбагатай ойртуулах биш цэх суун халбагаа амтайгаа ойртуулж идэх нь хамгийн зохистой юм.
6. ХООЛНЫ ДАРААХ АМТТАНГ ХЭРХЭН ИДЭХ ВЭ?
Компот идэхдээ аягыг нь хагас хазайлган шүүсийг нь халбагадан ууна. Дотроо ястай жижиг жимстэй бол ясыг нь амнаасаа цаасан салфетка гар дээрээ дэвсэн аваад суурь тавгийнхаа захад тавина. Компотод ганц халбага хэрэглэдэг бол төрөл бүрийн амттаны цуглуулга, мөхөөлдөс, шоколадны мусс (шоколадыг нухаж, хутган хөөсрүүлж хийсэн зууш), жимс, жигнэмэг зэргийг идэхдээ сэрээ халбагыг хослуулан хэрэглэнэ.
Кофе, цайг жижиг халбагаар хутгаад халбагаа дийз эсвэл суурь таваг дээрээ тавина. Халбагыг дүрээстэй ууж болохгүй. Дүрдэг цайны хандыг халбагаараа ороон аяганы хананд шахаж шавхаж аваад халбагатайгаа суурь тавагтаа тавьсны дараа ууна.
Хооллож дууссаны дараа өвөр дээрээ дэлгэсэн салфеткийг дээр нь унасан үрдэс зэргийг унагалгүй нэг нугалан эвхэж ширээн дээр тавиад босно.
ХООЛЛОХДОО ЮУГ АНХААРАХ ВЭ?
Бид ямар хоолыг яаж идэхэд суралцлаа. Тэгвэл одоо ширээний ард баримтлах энгийн дүрмүүдийг мэдэж авцгаая. Үүнд:
Эдгээр нь хооллохдоо биеэ барих ёстой гэсэн үг биш, харин ёс зүйд суралцаж өөрийгөө болон өрөөлийг эвгүй байдалд оруулахаас сэргийлж байна гэсэн үг юм. Соёлтой иргэд болж төлөвшицгөөе!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх