Энэтхэгийн Бихар мужийн эрх баригчид шалгалтын үеэр хуулахаас сэргийлж сурагчдыг оймс, гутал өмсөхийг хоригложээ. Учир нь сурагчид шалгалтын хариу бичсэн цаасаа оймс, гутландаа нууж орох тохиолдол их байдаг аж.
Хоёрдугаар сарын 21-ний өдрөөс энэ хориг хэрэгжиж эхлэх бөгөөд энэ жилийн хувьд зөвхөн тус мужид 15 настай 1,8 сая хүүхэд аравдугаар ангийн төгсөх шалгалт өгөх юм байна.
Бихар муж нь сурагчид шалгалтын үеэр хуулдаг гэдгээрээ алдартай. Тийм ч учраас шалгалтын өмнө сурагч нэг бүрийн биед нэгжлэг хийх бол шалгалтын үеэр хяналтын камераар ажиглаж байх аж.
Хэрвээ шалгалтад ирэхдээ оймс, гутал өмссөн байвал оруулахгүй байх шийдвэр гаргажээ. 2016 онд Бихар мужийн эрх баригчид шалгалтын үеэр хуулж байгаад баригдвал өндөр торгууль ногдуулж, шоронд хорих хүртэл арга хэмжээ авах шийдвэр гаргаж байсан юм.
Шилдэг сурагчдын нэг 17 настай охиныг хуулж байж магадгүй хэмээн сэжиглэж баривчилж байсан бөгөөд дахин шалгалтад охин унаж байжээ.
2013 онд шалгалтын үеэр хуулсан шалтгаанаар 1600 сурагчийг сургуулиас хөөж байсан байна. Үүгээр зогсохгүй хүүхдүүддээ хуулахад нь тусалсан 100 гаруй эцэг, эхийг шоронд хорьжээ.
Энэтхэгт амжилтад хүрэхийн тулд сургуульдаа онц сурах зайлшгүй шаардлага бий. Хэдийгээр хүүхдүүд уншиж бичиж сурч байгаа боловч ихэнх сургуулийн багш нарын чадвар тун сул хэвээр байгаа нь том асуудал болжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх