Жил бүр агаарт 30-40 тэрбум гаруй тонн хүлэмжийн хий ялгарч байдаг. Хэрэв хүн төрөлхтөн энэ маягаар амьдарвал дэлхийн дулаарал хурдсаж, энэхүү гараг дээр оршин буй амьд биет цаашид амьдрах боломжгүй болно гэсэн үг.
ТЭГВЭЛ БИД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?
Ихэнх эрдэмтэд агаар мандалд хүчилтөрөгч ялгаруулах нь зөв хэмээн санал нэгддэг. Жишээлбэл мод маш их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг тул хүн төрөлхтөн мод тарихыг дуу нэгтэйгээр дэмждэг. Нөгөөтэйгүүр модны навч нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг тул дэлхийн аль ч улс оронд мод тарих нь эх дэлхийн төлөө хийж буй хамгийн том хувь нэмэр болсон. Тиймдээ ч тавдугаар сарын 24-ний өдрийг дэлхий дахинаа "Мод тарих" өдөр хэмээн зарлаж бүх нийтээрээ мод тарьдаг билээ.
Гэвч хамгийн сүүлийн үеийн судалгаагаар бид хэчнээн мод тариад ч хангалттай хүчил төрөгч ялгаруулж чадахгүйг тогтоожээ. (Америкийн Геофизикийн хүрээлэнгийн сэтгүүл)
Мод тарихад тодорхой хэмжээний зай талбай шаардагддаг. Гэтэл дэлхий дээр хангалттай талбай байхгүй байгаа нь хангалттай хүчил төрөгч ялгаруулж чадахгүйн шалтгаан болжээ.
Эх сурвалж: Business Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх