Сурагчдын амралтыг ДОЛОО ХОНОГООР СУНГАЛАА


YOLO.mn | YOLO.MN
2020-01-06

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын II улирлын амралтыг долоо хоногоор сунгах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлж байна.

Хоёрдугаар улирлын амралт энэ долоо хоногоор буюу нэгдүгээр сарын 10-нд дуусч ирэх долоо хоногийн даваа гарагт хичээл эхлэх ёстой. 

Хүйтний эрч ид чангарсан энэ үед ханиад томуугийн тархалт өндөр байгаатай холбогдуулан томуугийн тархалтыг тогтоон барихын тулд амралтын хугацааг сунгах саналаа Эрүүл мэндийн яамнаас БСШУСЯ-нд хүргүүлсний дагуу ийнхүү амралтыг сунгах шийдвэр гаргаж, хичээл нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт эхлэхээр болж байна. 

Харин орон нутагт амралт баталсан хуваарийн дагуу хэвээр байна. 

#Сурагч #Амралт