Нэгэн он улирч, шинэ жил ирэхэд хүн бүр л дор бүрнээ юу хийж бүтээснээ дүгнэж, ирэх жилээ төлөвлөдөг. Судалгаанаас үзэхэд шинэ оны зорилт тавьсан хүмүүсийн 80 орчим хувь нь эхний 6 долоо хоногтоо бүтэлгүйтдэг байна.
Сэтгэл зүй эерэг, дэврүүн байгаа энэ үеийг ашиглаад амьдралаа улам сайжруулах төлөвлөгөө гаргаж, түүнийгээ эхлүүлэх л хэрэгтэй. Энэ үед итгэл үнэмшил нэмэгдэн, бүгдийг хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг нь хүний сэтгэл зүйн онцлог. Амьдралдаа тэсрэлт хийх эргэлтийн цэгийг эхлүүлэх ч юм билүү?
Подкастын сонсох хувилбар:
Индиго подкастын хамгийн анхны дугаараар “Шинэ жилийн зорилтыг хэрхэн үр дүнтэй тавьж, түүнийгээ биелүүлэх” тухай зөвлөмжийг хүргэж байна. Хүчин чармайлт гаргаж байгаа цагт хариу нь хэзээ нэгэн цагт заавал ирнэ. Энэхүү дугаарыг өнгөрснийг сургамж гэж хүлээж аваад бүхнийг шинэхэн орсон цас шиг эхлүүлэх хүсэл тэмүүлэлтэй хүмүүст зориулж байна. Зөвлөмж:
- Өнгөрсөн оноо цаг гаргаж дүгнээрэй
- Сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай
- Биелүүлэх боломжтой, зорилтууд тавьж, олон жижиг хэсэгт хуваагаарай
- Ирэх жилээ түлхүүр үгээр тодорхойлоорой
- Дадал зуршлын хүчийг ашиглаарай
- Зорилтуудаа бусадтай хуваалцаж дэмжлэг аваарай
- Хэн ч төгс биш. Үргэлжлүүлсээр бай. Бас явцаа хянаарай
- 1 эсвэл 100 дахь оролдлого байсан ч хэзээ ч битгий бууж өгөөрэй, бүхнийг дахин эхлүүлэх сэтгэлийн тэнхээтэй байгаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх