"Kill Bill" киноны гуравдугаар анги гарах нь батлагдлаа


Э.Цовоо | YOLO.MN
2019-12-13

Бидний "Биллийг устга" нэрээр нь сайн мэдэх "Kill Bill" киноны гуравдугаар анги гарахаар болжээ. Киноны нэгдүгээр анги 2003 онд, хоёрдугаар анги 2004 гарсан байдаг.

Уг киноны найруулагч Quentin Tarantino “Radio Andy” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа:

- "Uma Thurman /гол дүрийн эмэгтэй жүжигчин/ бид хоёр өчигдөр үнэхээр янзтай Япон хоолны газар оройн зоог барьсан. Тэр ч намайг магтаад л, би ч түүнийг магтаад л үнэхээр сайхан үдэш байсан" хэмээсэн.

Ийнхүү тэрээр Uma Thurman "The Bride" буюу киноны гол дүрийг "Kill Bill: Volume 3" кинонд дахин амилуулах болсныг дуулгасан. Мөн тэрээр:

"Би энэхүү киног энгийн нэгэн утгагүй адал явдалт кино болгохыг хүсэхгүй байгаа учир миний хувьд "The Bride"-н дүрд юу тохиолдож цаашид ямар үйл явдал өрнөх нь маш том агуулгатай зүйл юм. Киноны гол дүр маань маш удаан хугацааны туршид тулалдсан гэдгийг бид бүгд мэдэж байгаа ч надад нэг сонирхолтой санаа байна. Гэхдээ би энэ киног шуудхан хийчихгүй ээ. Хамгийн багадаа л гэхэд 3 жилийн дараа гарах байх" гэжээ. 

Найруулагч Quentin Tarantino ийнхүү ойрын гурван жилдээ ямар нэгэн кино төсөл дээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн ба "Kill Bill: Volume 3" кинондоо хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа бололтой шүү. Хэрвээ кино одоогоос гурван жилийн дараа буюу 2023 онд цацагдахаар бол "Kill Bill: Volume 1" киноны 20 жилийн ойтой давхцах аж.

Ингээд киноны нэгдүгээр ангийг эргэн нэг санацгаая.

Эх сурвалж: Complex

#Kill Bill #Vol3