“Хэт их идсэн” гэсэн шалтгааны улмаас буфет хоолны газраас хөөгджээ


Миау | YOLO.MN
2021-11-23

Нэгэн хятад эр буфет ресторанаар үйлчлүүлэхдээ хэтэрхий их хоол идсэн тул тус ресторанаас хөөгдсөн гэжээ.

Буфет гэдэг нэршлийг Wikipedia-д “Зочид буудал, ресторан болон олон нийтийн үйл ажиллагааны үед санал болгодог, энгийн зоогийн үнээс өндөр үнэ бүхий үйлчилгээ бөгөөд уг үйлчилгээг авсан хүн ширээн дээрх төрөл бүрийн хоолноос хүссэнээ авч хэрэглэх боломжтой” хэмээн тодорхойлсон байдаг. 

Харин Mr. Kang нэрээр шууд дамжуулалт /live/ хийдэг нэгэн хятад эр “Handadi Seafood BBQ” буфет хоолны газар анх очихдоо 1.5 кг гахайн мах, дахин очихдоо 4 кг сам хорхой идэн тус газраар дахин үйлчлүүлэх эрхгүй болжээ. Тэрээр:

- “Би их иддэг. Энэ буруу гэж үү? Үйлчлүүлэгчээ их идсэнийх нь төлөө дахин хүлээн авахгүй гэж байгаа бол энэ газар “буфет” гэдэг тодотголоо авч хаях хэрэгтэй. Би хоолны ямар ч хоолны хаягдал гаргаагүй. Ийм үйлдлийг өөр буфет ресторанаас огт харж байгаагүй юм байна” гэжээ.

Харин BBC агентлагт тус рестораны эзэн:

- “Түүнийг манайхаар үйлчлүүлэх болгонд би хэдэн зуун юаниар хохирдог. Тэр шар буурцагны сүүг л гэхэд нэг дор 20-30 савыг уучихдаг. Энгийн үйлчлүүлэгчид сам хорхойг сэрээгээр авч иддэг байхад тэр бүтэн тавиураар нь аваад явдаг. Бас би зөвхөн түүнийг биш шууд дамжуулалт хийн их хоол иддэг бүх Youtuber-үүдийг ресторандаа хүлээн авахгүй байхаар шийдсэн” хэмээн ярилцлага өгчээ. 

Эх сурвалж: 9GAG

 

#Сонин хачин #Ресторан