Та найз охин/залуугаасаа салахдаа "Зүгээр л найзууд байцгаая" гэсэн санал тавьж байсан уу? Хэдийгээр нөгөө хүн чинь зөвшөөрсөн ч энэ санаа тань бүтэлгүйтсэн л биз. Тэгвэл яагаад хуучин найз охин/ залуутайгаа найзууд хэвээр үлдэж болохгүй 7 шалтгааныг танд тайлбарлая.
1. МЭДРЭМЖ
Зохиолч Нина Атвүүдийн хэлснээр хүмүүс бүх зүйлд цэг тавьж, өөрт нь маш чухал хүнгүйгээр цаашид амьдрахыг хүсдэггүй учир найз охин/залуутайгаа анд нөхрийн харилцаатай үлдэхийг хүсдэг байна. Тэд найз хэвээр үлдсэнээр салалтын зовлон шаналлыг арай зөөллөж өгнө гэж боддог боловч ЭНЭ НЬ ХАМГИЙН БУРУУ.
Өөрт чинь тийм чухал хүний алдана гэдэг амаргүй нь тодорхой. Гэвч салсан ч уулзсаар байх нь түүнийг гэсэн сэтгэлээ үгүй хийхэд тань саад учруулдаг. Та зүгээр л салж чадахгүй гэсэн үг.
2. МАРТАХ
Салчихсан ч гэсэн ex-тэйгээ уулзаж учирсаар л байх нь түүнтэй яг харилцаагаа сэргээх үү, эсвэл нэгмөсөн салах уу гэдэг эргэлзээг бий болгодог. Тиймээс салалтын дараа ямар ч хүнд өнгөрсөн харилцаагаа эргэцүүлэн бодож сэтгэлийн "шарх"-аа эдгээх хугацаа хэрэгтэй байдаг. Энэ хугацаанд та яг юун дээр алдаж яг юу болоод өнгөрсөн зэргийг ухаж ойлгох хэрэгтэй байдаг бол ex-тэйгээ харилцаагаа таслахгүй байх нь өмнө нь байснаасаа илүү сэтгэлийн зовлон өгөх юм.
3. ТАНД ОДОО Ч ГЭСЭН ХАЙРТАЙ БАЙХ
Салалт үргэлж хоёр талын шийдвэр байдаггүй. Ихэнх тохиолдолд нэг нь хаяж, нөгөө нь хаягддаг бөгөөд хаягдсан нэг нь буцаж нийлэхийг хүсдэг нь бичигдээгүй хууль гэж хэлж болно. Тиймээс ийм "хоёрын хооронд" харилцаатай байх нь тухайн хүнд хуурамч итгэл найдвар төрүүлнэ.
4. САЛЖ НИЙЛДЭГ ХАРИЛЦАА
Яг ирээдүйд юу болох нь тодорхойгүй, нэг салаад л нэг нийлээд л байдаг харилцаанууд байдаг шүү дээ. Ex-тэйгээ найз байх нь ийм тодорхойгүй харилцааны хамгийн гол хүчин зүйл болдог.
Салалтын дараа "Салах нь яг зөв байсан уу?" гэдэг асуулт хүн бүрд тулгардаг. Тиймээс та эргэлзэж байвал тухайн хүнээс салах болсон шалтгаанаа эргэн бодоорой.
Салж нийлдэг харилцаа бол энэхүү харилцааны аль нэгэн тал нь нөгөө талтайгаа хамт байх эсэхдээ эргэлзэж байгаа гэсэн үг.
Хэн нэгэнд үнэхээр л хайртай бол салах гэдэг сонголт хэзээ ч тэр хүний толгойд байх ёсгүй юм шүү.
5. ШАНАЛАЛ
Нэгэн цагт хайртай дуртай хэмээн явсан хүнтэйгээ найзын хувиар уулзана гээд бод доо. Утгагүй байгаа биз дээ?
Түүнийгээ өөр хүнд дурлаж, шинэ харилцаагаа эхлүүлэхэд нь хажуугаас нь хараад зогсож байна гэдэг... Энэ л биш шүү. Үнэхээр л юу ч болсон түүнтэйгээ найз хэвээр үлдэнэ гэж бодож байгаа бол дээрх асуудлууд ирэхэд сэтгэлийн хаттай байдаг юм шүү.
6. ЯМАР Ч ДАВУУ ТАЛГҮЙ
Ex-тэйгээ найз байх тал дээр ямар ч давуу тал байхгүй. Нас биед хүрсэн, ухаан суусан хүмүүс л хуучин хамтрагчтайгаа найзууд хэвээр үлддэг гэж бодож байвал үүнээс худлаа зүйл үгүй.
7. СААД
Хуучин хамтрагчтайгаа уулзсан хэвээр л байвал дараагийн учрал ирэхгүй шүү дээ. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдэг.
Та шинэ хүнтэй танилцлаа гэж бодоход таныг хуучин найз охин/залуутайгаа одоо хүртэл уулздаг гэвэл тэр хүнд нэг их сайхан санагдахгүй л болов уу?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх