Хүний биеийн тухай сонирхолтой 15 баримт


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2019-11-05

1. Хүн бүхий л  амьдралынхаа туршид 28'500 тонн шүлс ялгаруулдаг байна. Энэ нь 2 усан санг дүүргэх хэмжээ юм. 

2. Насанд хүрсэн хүний биеийн нийт судасны урт дунджаар 160'000 км хүрнэ.

3. Хүний хурууны хээ эхийн хэвлийд 3 сартай байхаас үүсч эхэлдэг. Мөн хурууны хээ дахин давтагддаггүйтэй адил хүний хэлний хээ ч дахин давтагдахгүй. 

4. Хүний биед маш олон тооны бактери агуулагддаг бөгөөд тэдгээрийн жин нийтдээ 2 кг орчим болдог. 

5. Хүний амны хөндийд 700 орчим төрлийн бактери байдаг бөгөөд нийт бактерийн тоо дэлхий дээр амьдарч байгаа хүмүүсээс ч олон юм.

6. Эрэгтэй хүний биеийн 8-19%, эмэгтэй хүний биеийн 21-33%-ийг өөх тос эзэлдэг бөгөөд энэ нь 5-7 ширхэг саван гарган авч болохоор өөх тосны хэмжээ юм.

7. Хүчилтөрөгчгүй болсон үед хүний тархи 5-10 минут амьдрах чадвартай байдаг. 

8. Хүн хэт их, бүр маш их өлссөн тохиолдолд өөрийгөө идэж эхэлдэг байна.

9. Хөгжим сонсох үед хүний зүрхний цохилт тухайн дууны хэмнэлээр цохилдог байна. 

10. Та амьсгалангаа шүлсээ залгиж чадахгүй. Туршаад үз... Угаасаа чадахгүй cheeky

11. Хүний нүд хэзээ ч томордоггүй. 

12. Ходоодны хүчил металлыг ч уусгах хүчин чадалтай байдаг. Зурагт үзүүлсэн /баруун талд байгаа/ зоосыг нохойн ходоодноос гарган авсан гэнэ. 

13. Нас бие гүйцсэн хүн 1 минутад дунджаар 10 удаа нүдээ анивчдаг бол хүүхэд минутад 2 удаа анивчдаг байна.

14. Хүний биеийн 206 яснаас эрүүний яс хамгийн бат бөх байдаг. 

15. Хүний нүдний хараа 576 мегапикселтэй тэнцдэг.

Эх сурвалж: www.allthatsinteresting.com

#Facts #Хүний бие