Telegram криптовалютаа 10-р сард олон нийтэд худалдаална


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2019-08-29

“Чат үйлчилгээ болох Telegram удаан хүлээлгэсэн Gram криптовалютаа аравдугаар сарын 31-нд албан ёсоор олон нийтэд худалдаалж эхэлнэ” гэж The New York Times мэдээлжээ. 

Хэдийгээр тэд өмнө нь ICO хийх буюу олон нийтэд худалдаалж эхлэхийн тулд 1.7 тэрбум орчим ам.долларыг хөрөнгө оруулагчдаас босгож байсан ч өнгөрсөн жилийн тавдугаар сард хийж чадахгүй болсноо мэдэгдэж байсан юм.

The New York Times болон бусад эх сурвалжийн мэдээлснээр гэрээнд заасны дагуу Telegram энэ оны аравдугаар сарын 31 гэхэд криптовалютаа олон нийтэд худалдаж эхлэхгүй бол хөрөнгө оруулалт болох 1.7 тэрбум ам.долларыг эргүүлэн төлөх үүрэгтэй гэнэ. 

Салбарынхны сонирхлыг төрүүлж буй бас нэг асуудал нь эрх баригчдын зүгээс Gram-д ямар арга хэмжээ авах тухай юм. Жишээлбэл, Фэйсбүүкийн Libra гэхэд танилцуулагдсан үеэсээ л эрх баригчдаас удаа дараа шаардлагууд авсаар байгаа билээ.

Эх сурвалж: The Verge

#Tech