“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ


Цэцээ | YOLO.MN
2019-08-27

 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК  нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд тэтгэлэгт хөтөлбөрөө 7 дахь жилдээ зарлаж байна.  

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН НЭРЭМЖИТ “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” 2019-2020 /Улсын хэмжээнд/

Дэмжигч байгууллага: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газар

Тавигдах шаардлага: Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2, 3, 4-р курсын өдрийн ангийн оюутан байх.

Үүнд:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Геологи
  • Уул уурхайн менежмент
  • Маркшейдер
  • Ашигт малтмалын баяжуулалтын  технологи 
  • Уурхайн машин тоног төхөөрөмж
  • Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт 
  • Агрономи
  • Хөрс судлал, агрохими
  • Ойн иженер
  • Экологи, байгаль хамгаалал
  • Байгаль орчны нөхөн сэргээлт
  • Цахилгааны инженер

Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;
Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх;
Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн бусад арга хэмжээнд оролцсон байх;

Бүрдүүлэх материал:

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;
  • Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;
  • 500-аас дээш үгтэй “Эх орны хөгжилд миний мэргэжил” сэдэвт эссе.
  • Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

Материал хүлээн авах
Материалыг 2019.08.22-2019.09.20-ны өдрийн 17.30 цаг хүртэл “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ресепшн дээр хүлээн авна.

Оффисын хаяг: Финанс төв, Жигжиджав-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, 15160, Монгол улс.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү.

Холбоо барих: Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Утас: 976-75055555 /707/

          976-99180200

Цахим хаяг: munkhzaya.e@erdenestt.m

#тэтгэлэг