Ази, Европ, Австрали, Канад, Америк, Англи болон дотоодын их дээд сургуулиудад элсэн суралцахад бүрдүүлэх бичиг баримт, өгөх ёстой шалгалт болон тэтгэлэгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн "Жингүйдэл" арга хэмжээ 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд амжилттай зохион байгуулагдлаа.
Илтгэл бүрийг тус их дээд сургуулиудын суралцагчид болон төгсөгчид хэлэлцүүлсэн. Уг арга хэмжээ нь гадаадад суралцахыг мөрөөдөн агаарт хөөрсөн ч цааш нисэж чадахгүй яахаа мэдэхгүй жингүйдэлд орсон хүүхэд залуусд хэрэгтэй мэдээллийг өгч хөрсөн дээр буулган жингүйдлээс гарах гарцыг зааж өгөх зорилготой ажээ. Арга хэмжээний илтгэгчдийг танилцуулвал:
Илтгэгч Б. Цэндбаяр
1. АШУҮИС-ийн лицей сургуулийн 2016 оны төгсөгч, төгсөөд АШУҮИС-д суралцах урилга хүлээн авсан
2. Хими, биологийн нэрэмжит болон улсын чанартай 30 гаруй медалтай.
3. Монголын оюун ухааны академийн дэргэдэх Megamind Клубын ой тогтоолтын тамирчин
4. JCI ASPAC 2017 , Ymca World challenge, International children’s game зэрэг олон үйл ажиллагаанд сайн дурын ажилтнаар ажиллаж байсан.
5. Турк улсын засгийн газрын тэтгэлэгийн эзэн болж, Турк улсын нийслэл Анкара хотын Gazi University-д 100%-ийн тэтгэлэгтэй хүний их эмчээр суралцаж байгаа нэгэн.
Ирээдүйн алтан гартай эмч маань тус өдөр Турк улсын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай ярьж сонирхууллаа.
Илтгэгч И. Мөнх-Очир
1. "TEDMED", "TEDxBagaToiruu", "TEDxUFE" (Санхүү Эдийн Засгийн Их сургуулийн харьяа), "TEDxNUM" (Монгол Улсын Их сургуулийн харьяа) зэрэг олон TEDx үйл ажиллагааны зохион байгуулагч.
2. АСЕМ-ийн төв штабд "European Broadcasting Union" буюу Европын Өргөн Нэвтрүүлгийн Холбооны ахлах ажилчид болон инженер техникийн гишүүдийн орчуулагчаар ажилласан.
3. Монгол дахь анхны TEDEd клубын үүсгэн байгуулагч.
4. Монгол Дархлаа төслийн санаачлагч, ахлах зохион байгуулагч. Үүнээс гадна 10 гаруй үйл ажиллагаанд зохин байгуулагч, орчуулагч болон сайн дурын ажилтнаар ажиллаж байсан.
Нийгмийн идэвхээс гадна түүнийг "онц сурлагатан" гэдгийг та бүхэн Бритиш Колумбын их сургуульд суралцах урилга хүлээн авсан талаарх ярилцлагаас нь дүгнэж болох биз ээ. Түүнчлэн Америк болон Канадын нийт таван сургуулиас урилга хүлээн авсан ба түүнээс гурван их сургуулийн тэтгэлэг гардан авчээ.
Ирээдүйн мундаг эдийн засагч, эрдмийн жолоог атгасан И.Мөнх-Очир нь "Application Process" болон "Залуусын Идэвхи Оролцоо" гэсэн сэдэв дор яриа өрнүүллээ.
Илтгэгч Н. Тэмүүжин
1. Олон улсын химийн олимпиадын- Хүрэл медал
2. Улсын чанартай болон нэрэмжит олимпиадуудаас 30 гаруй медал хүртсэн бөгөөд,
3. Бээжингийн Их Сургуульд - Хятад улсын засгийн газрын тэтгэлэгтэй,
4. Сингапурын Их Сургуульд - 100% ийн тэтгэлэгтэй,
5. Польш улсын засгийн газрын тэтгэлэгт тус тус тэнцсэн ба, өдгөө Польш улсад биотехнологич мэргэжлээр суралцаж байгаа билээ.
Ирээдүйн химич, биотехнологич залуу маань засгийн газруудын тэтгэлэг ( Унгар, Польш, Чех г.м) болон Европын улс орнуудын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Илтгэгч А. Бямбажаргал
FARO сургалтын төвийн үүсгэн байгуулагч А. Бямбажаргал хүрэлцэн ирж шалгалтанд бэлдэх аргачлал, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрийн төрлүүдийн талаар мэдээлэл өгсөн бөгөөд арга хэмжээн дээр хүрэлцэн ирсэн хүн бүр Faro сургалтын төвд 5-10%-ийн хөнгөлөлттэй суралцах эрхтэй болсон нь сайхан мэдээ байв.
Үүнээс гадна тус арга хэмжээнд Японы их сургуулийн 3-р дамжааны оюутан Т. Мөнхдалай Япон улсын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар, КилоВатт Цаг ХХК-ны захирал, Өвөр Монголын аж үйлдвэр, технологийн их сургуулийн доктор Д. Цогоо БНХАУ болон ӨМӨЗО-ны их сургуулиудад хэрхэн элсэх, тэтгэлэгт хэрхэн хамрагдах талаар илтгэл хэлэлцүүлж гадаадад яагаад сурахыг хүсэж байгаа зорилгоо хэлсэн хүүхдүүдээс нэгийг нь сонгон гарын бэлгээ өглөө.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх