Өмнөд Солонгосын хамгийн үлгэр жишээ гэр бүл гэгдэж байсан Сун Жүн Ги (Song Joong Ki) болон Сун Хэгёо (Song Hye Kyo) нар шүүхэд салах өргөдлөө өгчээ.
Азийн орнуудыг байлдан дагуулсан “Нарны Үр Сад” киноны гол дүрд тоглосон тэд 2017 онд сүр дуулиантай хуримын ёслол хийсэн билээ. Тэдний хурим зөвхөн БНСУ төдийгүй дэлхийн олон сая хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Тийм ч учраас Dior-оос зөвхөн Сун Жүн Ги, Сун Хэгёо нарт зориулсан хослол болон даашинз урлаж өгч байжээ.
Харин өнөөдөр /2019.06.27/ Сун Жүн Ги жүжигчин эхнэрээсээ салж буйгаа мэдэгдлээ.
Сун Жүн Ги: “Юуны өмнө намайг дэмждэг хүмүүст ийм таагүй мэдээ дуулгаж байгаад уучлаарай. Би Сун Хэгёогоос салахаар шийдсэн. Бие биенээ буруутгаж, үл ойлголцож байхын оронд салах нь зөв шийдвэр гэж бодож байна. Гэр бүлийн асуудлаа ил болгох нь тохиромжгүй учир та бүхэн энэ шийдвэрийг маань ойлгож хүлээж авна хэмээн найдаж байна. Мөн би цаашид илүү сайн жүжигчин болохын тулд чадах бүхнээ хийх болноо” гэжээ.
Харин Сун Хэгёогийн агентлагаас “Хосууд урт удаан хугацааны маргааны эцэст салахаар шийдсэн. Тэд бие биенийхээ хувийн онцлог, ялгаатай байдлыг даван туулж чадаагүй нь салалтын гол шалтгаан. Жүжигчдийн хувийн амьдралын талаар үүнээс илүүг хэлж чадахгүй учраас ойлгоорой” гэж мэдэгдсэн байна.
“… Жүжигчдийн салалтын тухай ямар нэгэн худал хуурмаг цуурхалд итгэхгүй байхыг хүсье. Ийм таагүй мэдээ дуулгаж байгаад чин сэтгэлээсээ уучлалт гуйя.” хэмээн мөн Blossom entertainment-ээс мэдэгджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх