Өнгөрөгч ням гарагт дуучин Жастин Бибер өөрийн твиттер хуудсандаа холливүүдийн нэрт жүжигчин Том Крузыг тулаанд дуудсан талаараа жиргэжээ.
Ultimate Fighting Championship- хэмээх тэмцээний тайзан дээр нөхөрсөг тулаанд урьж, “Хэрэв татгалзах юм бол айсан гэж үзье” гэсэн утгатай жиргээг нийтэлжээ.
Үүнийг харсан UFC тэмцээний тулааны аварга Конор Макгрегор “ Хэрэв Том саналыг хүлээн авсан тохиолдолд тэмцээнийг би хөтөлнө” гэв. Том Круз хараахан хариу өгөөгүй байгаа бөгөөд залуу дуучин юунд түүнийг тулаанд дуудав хэмээн олон нийт твиттертээ бичсээр байна.
Үүний зэрэгцээ спортын хошин подкаст хөтлөгч Жек Марш тэр хоёрыг харьцуулан бичиж олны анхаарлыг татжээ. Тэд насны зөрүү, олсон ашиг орлогын зөрүү гэх мэтчилэн зүйлсийг харьцуулсан байна. Том өдгөө 56 настай олон адал явдалт кинонд дүр бүтээж, бидний хамгийн сайн мэдэх “Биелэгдэшгүй даалгавар” хэмээх киноны гол дүрээр сэтгэлд хоногшсон билээ. Түүний ашиг орлого Биберийнхээс хэд дахин илүү ажээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх