Minecraft: Түгээмэл мангасууд


С.Ариунзул | YOLO.MN
2019-06-12

Minecraft тоглоомын Mobs буюу мангасуууд нь passive, neutral, hostile буюу идэвхгүй, тайван, нөхөрсөг бус гэсэн 3 төрөлд хуваагддаг. Идэвхгүй мобууд нь ямар нэгэн дайрах үйлдэл хийдэггүй. Тайван мобууд нь зөвхөн халдлагад орсон үед өөрийгөө хамгаалдаг. Харин нөхөрсөг бус мобууд нь ойртож ирсэн тоглогч руу шууд дайрна. Тэгвэл эдгээр 3 төрөл дотроос Minecraft ертөнцөд хамгийн түгээмэл оршдог мангасуудын талаар мэдэж авцгаая.

Зомби

Зомби (Zombie) нь 40 блокын зайд буй тоглогч руу шууд дайрна. Дайралтын зэвсэг байхгүй тул гараараа 3-6HP хүчтэй цохидог. Тоглогч зомбиг устгахад 5XP, 0-2 ширхэг муудсан мах (Rotten Flesh) авна.

Араг яс

Араг яс (Skeleton) нь 16 блокийн зайд буй тоглогч руу шууд дайрна. Дайралтын зэвсэг болгон нум сум ашигладаг. Нэг харвасан сум нь 2-4HP цохилтыг үзүүлнэ. Тоглогч араг ясыг устгахад 10XP, 0-2 сум, 0-1 нум, 0-2 яс авах боломжтой.

Creeper

Creeper нь тоглогчид 2-3 блок зайд ирэн өөрөө дэлбэрч 25-97HP цохилт үзүүлнэ. Өөрөө дэлбэрэхээс нь өмнө тоглогч creeper-г устгаж чадвал 5XP, 0-2 дарь (Gunpowder) авна.

#Be_Quiz #Minecraft