Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Тэр охинтой нийлж буруу замаар орох шахсан
Сайн байна уу? Би одоо 12-р ангийн сурагч. Юу юугүй л шалгалт дөхчихсөн байдаг. Гэтэл би гэнэт л сонгосон мэргэжилдээ эргэлзээд байх юм.
ЗӨВЛӨГӨӨ: Сурахыг хүсч байгаа сургууль дээрээ очиж эмэгтэй оюутнууд болон багш нартай ярилцаж болно
Сайн байна уу? Захиа илгээсэнд баярлалаа. Мэргэжил бол хүн бүрт тулгардаг хариуцлагатай бөгөөд чухал сонголт. Сонголт чухал, хариуцлагатай байх тусам шийдвэр гаргалт удаан бөгөөд эргэлзээтэй байх хандлагатай байдаг. Иймээс тээнэгэлзэх, эргэлзэх үе бишгүй гарч ирнэ. Мэргэжил бүхэнд өөрийн гэсэн давуу болон сул тал бий.
Мөн суралцахыг хүсч байгаа сургууль, тэнхим дээрээ очиж тэнд сурч байгаа эмэгтэй оюутнууд багш нартай ярилцаж болох юм. Одоо төгсөх анги учир ЭЕШ-д бэлдэж байгаа байх. Дунджаар 2-3 хичээлээр шалгалт өгөх байх. Их дээд сургуулиудад элсэж ороход аль мэргэжлийн ангид, ямар хичээлийн оноогоор элсэлт авдаг юм байна гэдгийг судлаарай. Чамд таалагдах өөр мэргэжил ч гарч ирэх боломжтой. Хамгийн чухал нь чи өөрөө юу хүсч байна, юунд итгэж байна гэдэг нь юм шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх