ВИДЕО: Олимпиадад хэрхэн амжилттай оролцох вэ


О.Дорж | YOLO.MN
2019-04-01

Олимпиадад оролцох нь өөрийгөө нээх, сорих, амжилтаа тодорхойлох, мэргэжлийн чиг баримжаагаа сонгоход нөлөөлөх зэрэг олон ач холбогдолтой.

Гуравдугаар сарын сүүл, дөрөвдүгээр сарын эхээр нийслэлийн олимпиадууд болдог. Иймд бид улсын олимпиадад байр эзэлж байсан туршлагатай оюутан сурагчидтай уулзаж ярилцсаныг хүлээн авна уу. Тэдний туршлага амжилтад чинь сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Олимпиад дараах төрлүүдээр болдог. Үүнд:

  • Монгол хэл бичиг
  • Математик
  • Англи хэл
  • Хими
  • Биологи
  • Физик
  • Түүх
  • Нийгэм
  • Газар зүй
  • Техник технологи
  • Мэдээлэл зүй
  • Хятад хэл
  • Сэтгэх чадвар

Видео ярилцлагад:

  • МУИС-ийн, ШУС-ийн, ХУС 1-р түвшний суралцагч Г.Солонго,
  • Нийслэлийн 11-р сургуулийн 12-р ангийн сурагч Б.Нурсауле,
  • Шинэ Монгол технологийн дээд сургуулийн 1-р түвшний суралцагч А.Билэгжаргал нар оролцлоо.

#Олимпиад #Олимпиадад_Амжилт_Гаргах