Залуучуудын олон улсын эссе бичлэгийн уралдаан зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2019-03-18

Япон улсын “Goi Peace” сангаас Залуучуудын эсээ бичлэгийн уралдааныг тус улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спорт Технологийн Яам ЮНЕСКО-гийн Тогтвортой хөгжлийн боловсролын даян дэлхийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байна. 

Зорилго:

Залуучуудын эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, шинэ санаачилгаар дамжуулан энх тайван, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжихэд уралдааны зорилго оршино. 

Сэдэв: "Сайхан сэтгэлт нийгмийг цогцлоох нь" 

Таны хувьд "сайхан сэтгэл" гэж юу вэ? Бид сайхан сэтгэлт нийгмийг хэрхэн бүтээх вэ?

Хамрах хүрээ:

Уралдаанд 25 нас хүртэлх залуучууд оролцох боломжтой бөгөөд дараах хоёр ангилалд явагдана. Үүнд: 
• Хүүхдүүд (14 нас хүртэлх) 
• Залуучууд (15-25 нас) 

Тавигдах шаардлага

  • Эсээ нь англи, франц, испани, герман хэл дээр (700-аас дээшгүй үгтэй) эсвэл япон хэл дээр (1600-аас дээшгүй ханзтай) бичигдсэн байх шаардлагатай. 
  • Эсээг нүүр хуудасны хамт онлайнаар, эсвэл шуудангаар илгээнэ. Нүүр хуудаст дараах зүйлс багтсан байна. Үүнд: 
  1. Нэр 
  2. Ангилал (Хүүхдүүд эсвэл Залуучууд) 
  3.  Нас (2019 оны 6-р сарын 15-ны байдлаар) 
  4.  Хүйс 
  5. Иргэншил 
  6. Хаяг 
  7. Цахим шуудангийн хаяг 
  8. Утасны дугаар 
  9. Сургуулийн нэр 
  10. Эсээний гарчиг 
  11. Хэл 
  12. Үгийн тоо 
  13. Өөрийн хийсэн 10 сайн үйлсийн жагсаалт (товч тайлбарын хамт) 

Тавигдах шаардлага:

  • Эсээ нь бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй бөгөөд нийтлэгдээгүй байх ёстой. 
  • Эсээг нэг хүн бичсэн байх шаардлагатай. Хамтран бичсэн эсээг хүлээн авахгүй. 
  • Уралдаанд ирүүлсэн эсээний зохиогчийн эрхийг зохион байгуулагчид эзэмшинэ. 

Хугацаа:

  • Эсээг хүлээн авах эцсийн хугацаа 2019 оны 6-р сарын 15-ны өдрийн 23:59 цаг. 

Шагнал:

Шагналыг ангилал тус бүрд гардуулна. 

  • 1-р байр: Сертификат, мөнгөн шагнал (100,000 иен, ойролцоогоор 900 ам.доллар), бэлэг (1 хүнд) 
  • 2-р байр: Сертификат, мөнгөн шагнал (50,000 иен, ойролцоогоор 450 ам.доллар), бэлэг (2 хүнд) 
  •  3-р байр: Сертификат, бэлэг (5 хүнд) 
  • Тусгай байр: Сертификат, бэлэг (25 хүнд) 

Нэгдүгээр байранд шалгарсан оролцогчдыг 2019 оны 11-р сарын 23-нд Япон улсын Токио хотноо болох шагнал гардуулах ёслолд урьж оролцуулан Боловсролын сайдын шагналыг мөн гардуулна. Зохион байгуулагчид замын зардлыг хариуцна. 

Шагналт байранд шалгарсан оролцогчдыг 2019 оны 10-р сарын 31-ний өдөр тодруулж “Goi Peace” сангийн цахим хуудсанд мэдээллийг байршуулна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор хандаж авна уу. 
https://www.goipeace.or.jp/en/work/essay-contest/

#Competition