"Зориг сан”-гаас орон нутгийн залуусыг манлайллын хөтөлбөрт оролцуулна


YOLO.mn | YOLO.MN
2019-03-11

Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Зориг сан дөрөв дэх жилдээ ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-өө зарлалаа.

Хөтөлбөрт оролцогчдод тавигдах шаардлага: 
- 22-30 настай байх
- Орон нутагтаа тогтмол ажиллаж амьдардаг байх
- Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх
- Хөтөлбөрт 2 долоо хоногийн турш хамрагдах боломжтой байх
- Байгаль орчны асуудалд анхаарал хандуулдаг байх

Шаардлагыг хангаж буй оролцогчид өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/REFP-2019 хаягаар бөглөх бөгөөд 2019 оны 3 сарын 17-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.

Хөтөлбөр 2019 оны 4-р сарын 1-нээс 4 сарын 12-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана. Энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон замын зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна. Харин томилолтын зардал олгохгүй юм байна.

Сэтгүүлч Б.Чимэг

#Зориг_Сан