Бидний олонх нь мэргэжлийн олон бүтээгдэхүүн хэрэглэж, толины өмнө хэдэн цагийг өнгөрүүлж байж төгс будалт хийдэг гэж боддог. Гэвч, үүнийг хурдан, амархан, бүтээлчээр хийх боломжтой.
Тухайлбал нүдээ будахдаа зовхин дээрээ зураас зурж, төгс гэрэл сүүдэр хийхийн тулд сэрээ ашигла... Эдгээр аргууд галзуу сонсогдож магадгүй. Гэхдээ танд түргэн, нүдэнд дулаахан будалт хийхэд туслах болно.
Хүүхэлдэйн кинон дээр Ариэл гүнж сэрээгээр үсээ самнадгийг санаж байгаа биз? Төгс нүүр будалт хийхэд энгийн нэгэн сэрээ тус болно гэж хэн мэдэх билээ. Сэрээ ашиглан хамраа өндөрлөж, хөмсгөө будаж, контур зуран, сормуусаа будахыг энэ видеоноос үзээрэй.
Зовхиныхоо буланд hashtag буюу хэрээс зураад сайтар уусгана. Хэрэв та тод өнгөтэй байлгахыг хүсвэл нүднийхээ гол хэсэг хүртэл том hashtag зураарай.
Халбага нь нүүр будалтыг хялбар болгодог өөр нэгэн гал тогооны хэрэгсэл юм. Доод сормуусаа будахад доош буун суурь будалтыг баллаж орхидог. Тэгвэл танд халбага байхад дахиад ийм асуудал тулгарахгүй.
Сормуусаа будсаны дараа үс хатаагчаар сормуусаа хатааснаар бүхэл өдрийн турш дэрвэгэр сормуустай явах болно. Нэг өдрийн сормуусны хими гэх юм уу даа. Эсвэл сормуус дэрийлгэгчээ сэнсээр халааж ч болно.
Нүүрээ будаад бараг дуусаж байхад зовхин дээр сормуусны будаг наалдах шиг тоогүй юм юу билээ. Арчих юм бол будалт арилна. Тэгвэл зүгээр л хөмсөгний самаар хурдхан самнаад арилгачихъя
Сормуусаа будсаны дараа нярайн энгэсэг буюу талькаас нэг удаагийн хөвөнтэй модоор аван сормуусандаа түрхэнэ. Дараа нь дахин сормуусаа будна. Үүнийг хоёр удаа давтсаны дараа таны сормуус илүү урт бас өтгөн харагдана.
Асаагуурын дөлөн дээр харандаагаа 1 секунд байлган 15 секунд хөргөн хэрэглээрэй. Зовхио түлэхгүйн тулд сайн хөргөх хэрэгтэй шүү.
Будагтай уруулынхаа дээрээс хуурай салфетка тавин хуурай энгэсэг түрхсэнээр уруулын будаг илүү матте болох бөгөөд хайртай уруулын будаг чинь энд тэнд толбо үлдээхээс айлтгүй боллоо.
Хавтгай багсаар гэрэлтүүлэгч тавиад зогсохгүй нүүр будалтын нимгэн, жигд бүтцийг бий болгодог. Хэрвээ танд байхгүй бол үсний хавчаар ашиглан багсаа бүтээгээрэй.
Зурагт үзүүлсэнчлэн сормуус дэрвийлгэгчний дээд талыг харандаагаар будан сормуусаа дэрийлгэснээр нэг сумаар хоёр туулай буудаж цагаа хэмнэх боломжтой.
Бид мэддэггүй л болохоос цагаа хэмнэн нүүрээ будах маш олон арга байдаг ажээ. Ингээд төгс нүүр будалтыг бүтээхэд тань амжилт хүсье!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх