Энэ долоо хоногт Өсвөр үе, залуучуудын YOLO.mn сайтад нийтлэгдсэн шилдэг мэдээ, мэдээлэл, нийтлэл, сурвалжилга, ярилцлагуудыг тоймлон хүргэж байна.
Өвлийн урт амралтаараа YOLO.mn сайтын өсвөрийн болоод оюутан сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, нийтлэл, сурвалжилга, ярилцлагуудтай өдөр бүр хамт байж биднийг дэмждэг та бүхэндээ баярлалаа!
ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА
Б.Ууганбаяр: Ерөнхий сайдад сийлбэрээ өгөхдөө өөрөөрөө бахархаж байсан
Жил бүр Монгол улсын хэмжээнд амжилт, бүтээлээрээ үе тэнгийнхнээ манлайлсан хүүхдүүдийг шалгаруулж “Оны онцлох хүүхэд” шагналыг олгодог. 2018 оны онцлох хүүхдүүдийн нэг болон Хөдөлмөрч хүүхэд номинацид шалгарсан Төв аймгийн Аргалант сумын 11-р ангийн сурагч Н.Ууганбаяртай манай сайтын оюутан сэтгүүлч О.Дорж ярилцлаа.
Тэрээр малчдын “Бяцхан” бүлгийн гишүүдтэй хамтран 2011-2018 онуудад хавар, намрын их ажлын үеэр үр тариа, жимс, хүнсний ногоо тариалах, хадлан тэжээл бэлтгэх, мал маллах зэргээр хөдөлмөрлөж, ардын уламжлалт урлахуйн ухаанд суралцаж байна. 2018 онд өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьжиргаагаа дээшлүүлэхэд тариалсан хүнсний ногоо, жимс, малын тэжээл, гар урлалын бүтээлүүдээ зарж борлуулан 28,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, гэр бүлийнхээ өрхийн төсөвт нэмэрлэсэн, бүтээл сурагч юм.
YOLO: Өөрийнхөө үеийн сурагчдад зориулж зөвлөгөө өгөөч.
-Хөдөлмөр хүнийг бүтээдэг. Хөдөлмөр хүнийг аз жаргалд хүргэдэг гол зүйл. Бүх зүйлд хөдөлмөрч бүтээлч сэтгэлээр, чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Сэтгэлээ гаргаж хийсэн зүйл чинь үргэлж чамайг ажилтанд хүргэх болно.
Ярилцлагын дэлгэрэнгүйг ЭНД дарж хүлээн аваарай.
ЧУХАЛ МЭДЭЭЛЛҮҮД
Монголын мянга, мянган залуусыг төлөөлж, дуу хоолойгоо хүргэх хүсэлтэй 16-24 насны залуусыг НҮБ-ын Залуучуудын зөвлөлдөх хороонд гишүүнээр сонгон шалгаруулж байгаа ажээ.
Тус хорооны гишүүн болоход ямар шаардлага хангасан байх болон ямар материалууд бүрдүүлэх талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншаарай.
СОНИРХОЛТОЙ СУРВАЛЖИЛГА
Зургийн дугуйлангийн сурагчид Улаанчулуутын цэцэрлэгийн багачуудад бэлэг барив
“АртиКоур” галерейн зургийн дугуйлангийн хүүхдүүд Улаанчулуутын хогийн цэгийн хажууд шинээр баригдсан “Нарны хүүхдүүд-2” цэцэрлэгийн дотор ханыг чимэглэн зураг зуржээ.
Зураач хүүхдүүд үлгэрийн болон хүүхэлдэйн киноны баатрууд гээд олон сонирхолтой зургийг будаг нь ханхалсан шинэхэн цэцэрлэгийн ханан дээр сайн дураараа зурсан нь мэргэжлийн багаас дутахааргүй гүйцэтгэлтэй боллоо.
Тэдний зурсан зургуудыг ЭНД дарж сонирхоорой.
ШИНЭЛЭГ МЭДЭЭЛЛҮҮД
Сэтгэл хөдөлгөм, богино хэмжээний 12 солонгос цуврал
Өмнөд Солонгосын кино урлаг өндөр хөгжсөн гэдгийг хэн бүхэн хүлээн зөвшөөрнө биз ээ. Дэлхий даяар солонгосын цуврал болон нэг ангит киног шимтэгчдийн тоо эрс өсч байна.
Бид энэ удаа үзэгчдийг уярааж, мөн инээлгэж чадсан хамгийн алдартай 12 богино хэмжээний цуврал киног ЭНД дарж сонирхоорой.
Дуу хөгжим гэдэг хүний зүрх сэтгэлийг уярааж, хайлуулж чаддаг увдистай. Харин хөг эгшиг нийлүүлэн гайхалтай аяз бүтээгч хүн бүр ч гайхалтай биш гэж үү. Хэдийгээр өөрөө энэ дэлхий дээр үгүй болсон ч дуу хөгжим нь биднийг баясгасаар байгаа домогт дуучин бол “QUEEN” хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Фредди Меркури юм. Саяхан түүний амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” хэмээх уран сайхны кино сая сая үзэгчдийн дунд шуугиан тариад байна. Энэхүү киноноос үүдэн алдарт дуучны маань шинэхэн шүтэн бишрэгчид нэмэгдсээр. Шинэ бишрэгчдэд нь зориулж түүний талаарх сонирхолтой зүйлсийг ЭНД дарж уншаарай.
BTS-ийн дүү хамтлаг TXT-тэй танилц
Солонгосын алдарт BTS хамтлагийн харьяалагддаг Big Hit энтертайнмент TXT хэмээх хөвгүүдийн шинэ хамтлагийнхаа гишүүдийн танилцуулгыг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр цацаж эхэлжээ. Гишүүдийн танилцуулга видео цацагдаж эхэлсэн даруйдаа Youtube дээр тус бүрдээ 10 сая гаруй хандалт авчээ. Удахгүй анхны гараагаа хийх гэж байгаа тус хамтлагийн гишүүдийн танилцуулгыг ЭНД дарж уншаарай.
ХЭРЭГТЭЙ ЗӨВЛӨГӨӨ
Jason & Jayel нар ВЛОГ ХЭРХЭН ХИЙХ ТУХАЙ залуучуудад зөвлөв
Шинэ эриний хүмүүс бидний сонирхол өдөр ирэх тутамд хувирч өөрчлөгдсөөр байна. Тэгвэл сүүлийн үед залуучуудын дунд тренд болж буй үзэгдэл бол влог буюу богино хэмжээний цуврал дүрс бичлэг хийх. Үүгээр дамжуулан нийгэмдээ эерэг хандлага төрүүлж, тодорхой хэмжээний орлого ч олох боломж бүрдсэн.
“116” бүжгийн студийн бүжигчин хос Ш.Билэгсайхан, Б.Оюуномин нар влогуудаа Jason & Jayel Youtube хуудсаараа дамжуулан үзэгчдэдээ хүргэдэг. Харин тэд үе тэнгийнхэн, өсвөр үеийнхэндээ зориулсан “Хэрхэн влог хийх вэ?” /I am a Vlogger/ сэдэвт сонирхолтой уулзалтаа нэгдүгээр сарын 18-нд Workcentral Mongolia төвд амжилттай зохион байгууллаа.
Тэд нийт влог сонирхогч залуучууддаа хүргэсэн зөвлөмжүүдийг ЭНД дарж уншаарай.
Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг.
АСУУДАЛ: Үнэндээ намайг ашиглаад байх шиг
Сайн байна уу? Намайг Тэнүүн гэдэг. 7-р ангийн сурагч. Ойрын үед би ерөөсөө найзтайгаа ойлголцохоо байлаа. Юм л бол намайг дутуу үнэлээд, “Чи чадахгүй, чи ингэхгүй” гэх мэтээр доромжилдог боллоо. Үүнийг ч би нэг их тоодоггүй. Харин амласан амлалтдаа ерөөсөө хүрэхгүй юм. Ямар нэгэн үйл ажиллагаа болоход намайг дууддаггүй. Тэгээд тэнд очсон тухайгаа надад дандаа гайхуулж ярих болсон. Тэгсэн хэрнэ хичээл, шалгалтын үеэр надтай зүү орох зайгүй найзууд болчихно. Амралт эхэлсэнтэй холбогдуулаад ч тэр үү, намайг гарах уу гэж асуухаар чадахгүй, ажилтай, завгүй гэх мэтээр шалтаг тоочно. Гэхдээ тэр үед найз маань өөр нэг хүүхэдтэй гарчихсан л байдаг. Үнэндээ намайг яг ашиглаад байх шиг санагдаад байна. Би яах ёстой вэ? Найзын холбоогоо таслах уу? Эсвэл эвлэрэх үү?
Энэ асуудалд Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаачийн өгсөн зөвлөгөөг ЭНД дарж уншаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх